fbpx

Эрүүл мэнд

image

Яагаад 1-24 сартай хүүхдүүд Амьсгалын Цочмог Халдвараар /АЦХ/ илүү өвчилж, удаан эдгэж эсвэл илүү хүндрээд байдаг вэ? Энэ бол хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдагтай холбоотой. Хүүхдийнхээ дархлалын тогтолцоог бэхжүүлж АЦХ-аас урьдчилан сэргийлцгээе!

Дархлааны тогтолцоо гэдэг нь хүнийг гаднын өвчин үүсгэгч бичил биетнүүд болох нян вирус болон бусад харшил төрүүлэгч хүчин зүйлүүдээс хамгаалдаг, тэднийг таньж, устгадаг бие махбодыг хамгаалах тогтолцоо юм. Энэ тогтолцоог өвөрмөц болон өвөрмөц бус гэж 2 хуваан авч үздэг.

Өвөрмөц бус дархлалын тогтолцоо хүүхдийг эхийн хэвлийд байх үеэс бүрэлдэн тогтдог бөгөөд хүүхэд бүхэн энэ дархлааг ээжээсээ удамшин авч төрдөг. Харин өвөрмөц гэдэг нь хүн гадна орчинтой харьцсаны дараа өөрөөр хэлбэл төрсний дараа тодорхой өвчин үүсгэгч нян вирусийн эсрэг хүний /хүүхдийн/ биед амьдралын явцад үүсдэг. Өвөрмөц гэдэг нь тухайн өвчин бүрийн эсрэг хүний биед "эсрэг бие" хэмээн нэрлэгддэг дархлааны эс үүсэхийг хэлнэ, энэ эсрэг биеийн ачаар хүн тухайн нэг халдварт өвчнөөр дахиж өвддөггүй.

Харин бие махбодод гаднаас орж ирж буй "урилгагүй зочид" болох өвчин үүсгэгч нян, бичил биетэн, вирус, бусад харшил төрүүлэгчдийг "эсрэгтөрөгч" гэж нэрлэдэг. Аливаа өвчин эмгэг, харшил гэх мэт нь чухам энэ "эсрэгбие", "эсрэгтөрөгч" хоёрын тэмцэл юм. Хүний дархлааны тогтолцоо хэдий чинээ хүчирхэг байна энэ тэмцэл богино хугацаанд бидний ялалтаар дуусна. Харин дархлалын тогтолцоо сул байвал бид удаанаар, магадгүй хүндээр өвчлөх болно.

Дархлаа нь дотоод орчны тэнцвэрт байдлыг хангахын тулд дараах 8 үүргийг гүйцэтгэдэг.

1. Удмын хувьд харь биетийг таних
2. Өвчин үүсгэгчийг таньж, биеэс зайлуулах
3. Аливаа эмгэгт тэсвэрлэх
4. Хөгширсөн эд эсийг таньж зайлуулах
5. Хавдрын эд эсийг таньж зайлуулах
6. Эд эсийн нөхөн төлжилтийг зохицуулах
7. Цусны бүлэгнэлтэд оролцох
8. Уургийн нийлэгжилтэнд оролцох

Эндээс харахад бидний бие махбодод явагдаж буй хэвийн бүх үйл ажиллагаа, эрхтэн тогтолцоонуудын харилцан уялдаа нь дархлалын тогтолцооны хяналт, зохицуулга дор явагдаж байна. Энэ зохицуулга, хяналт алдагдах буюу сул байх нь өвчин эмгэгт өртөх, аливаа өвчин эмгэг хүндрэх ялангуяа хүүхдийн ханиад томуу, хатгаа болж хүндрэх үндсэн шалтгаан болдог.

Хүүхдийн дархлалын тогтолцоо сул хөгжсөн байдгаас аливаа өвчний үүсгэгч /эсрэгтөрөгч/-ийн эсрэг дархлалын эс болох эсрэгбиеийг боловсруулах чадваргүй байдаг. Мөн хүүхдийн дархлааг байгалийн ба зохиомол гэж 2 хуваадаг. Байгалийнх нь ээжээс авч төрсөн/эхийн хэвлийд байхад бүрэлдэн тогтсон/ болон дөнгөж төрсний дараа ангир уурагт маш их хэмжээгээр байдаг дархлалын эсүүдийг авснаар бий болдог.

Харин зохиомол нь бидний сайн мэдэх вакцин. Хүүхдийн дархлааг хэдийнээс яаж сайжруулах вэ гэвэл эхийн хэвлийд байхаас эх эрүүл, хоол, тэжээл сайтай байхаас эхлэх бөгөөд харин төрсний дараа эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал. Яагаад гэвэл эхийн сүүгээр хүүхдэд "эсрэгбие" маш их хэмжээгээр очдог.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх