Шүдээ хайрлацгаая!
1,766

2018 он 01 сар 10

Шүдний нян бактери чихэрлэг зүйлээр хооллоод хүчил болгож ялгаруулдаг. Ингэхээр шүдэнд хүчил наалддаг. Энэ хүчлийг шүд хамгийн ихдээ 30 минут тэсвэрлэдэг. Үүнээс шүд сийрэгжиж эхэлдэг. Гучин минут доторх хүчлийг шүд тэсвэрлэж цоорох аюулгүй.

Харин гучин минутаас илүү үйлчилсэн сийрэгжилтийг нөхөн сэргээж чаддаггүй цооролт үүсдэг. Тэгэхээр хатуу чихрийг хүлхэж идэх нь буруу. Иштэй чихрийг бол хүлхэж идэхээс өөр арга байдаггүй. Тиймээс энэ нь шүдэнд хамгийн хортой зүйл.

Хүүхдүүдээ өглөө босоод, шөнө унтахдаа, чихэр, ундаа уусныхаа дараа заавал шүдээ угааж байгаарай.

Амтат чихэр ахиад олдоно
Ачит шүд ахиад олдохгүй шүү!

X
Нэвтрэх