fbpx

Харандаа
4,631

2021 он 03 сар 24

Ж.Дашдондог   "Харандаа"

Харандаа минь хорогдсоор хорогдсоор

Хамаг бие нь барагдсаар барагдсаар

А-Я -г бичсээр хуулсаар

Арав тавыг нэмсээр хассаар

Нарийн биеэ дуусгалаа

Наддаа бүхнээ зориуллаа

Эрдэм сурахад тусалсан

Эрэлхэг чамдаа баярлалаа

X
Нэвтрэх