Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт 5 граммаас бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөсөн байна. Гэвч манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь энэ хэмжээнээс ихээр давсыг хэрэглэдэг байна.
Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр буюу 11,5 гр байгаа юм. Давсны хэрэглээнээс шалтгаалсан артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүнгээр нотлогдож байгаа аж.
Та бүхэнд дараах давсгүй хоолны жорыг танилцуулж байна.