fbpx

Эрүүл мэнд

image

- Вирус эсийн бүтэцгүй уургийн нэгдэл төдий зүйл байдаг учир амьд биет мөн үү гэдэг нь эргэлзээтэй бөгөөд амьд болон амьгүй биетийн завсрын төлөв гэдэгтэй олон судлаачид санал нийлдэг. Харин бактери буюу нян нь нэг эст амьд организм /бие махбод/ юм. Далайн ёроолд амьдардаг зарим бактери энгийн нүдэнд харагдах боломжтой бол ихэнх бактерийг зөвхөн микроскопын тусламжтайгаар л харах боломжтой.

- Бактери өөрийн гэсэн бодисын солилцоотой бол вирус тийм биш. 

- Вирус эсийн ханаар дамжин дотор нь нэвтэрч хүний эсийн уурагтай нийлж байж өсөж үржих төдийгүй эсийг гэмтээдэг бол бактери хуваагдах замаар бие даан өсөж үрждэг. 

Халдварт өвчний шинж тэмдэг үүсгэгчээсээ хамааран өөр өөр илэрдэг.

ВИРУСИЙН ХАЛДВАР
- Цочмог эхэлнэ
- Илэрхий ерөнхий хордлогын шинж тэмдэг гарах /халуурах, дагжих, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, ханиах, ерөнхий бие сулрах, ядрах гэх мэт/
- Салст бүрхэвчээс усархаг ялгадас гарах
- Үрэвслийн тодорхой голомтгүй

БАКТЕРИЙН ХАЛДВАР
- Хожуу эхэлнэ
- Эмгэг явц удаан
- Ерөнхий хордлогын шинжгүй
- Үрэвслийн тодорхой голомттой
Идээрхэг ялгадас /шар ногоон болон ногоон өнгөтэй/
- Хоёрдогчоор мөн вирусийн халдвартай хавсарч болно

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх