fbpx

0-1 нас хүртэл

image

Энэ үед хүүхэд сар бүр 6,5- 7 см өсөж, жин 700гр -аар нэмэгдэнэ.

Хөдөлгөөний идэвх нэмэгдэнэ. Гэдэснээс нурууруугаа эргэх, буцаж эргэх, мөлхөж эхлэх, түшлэг бариад босох гэж оролдох, гараараа тулж цээжээ өргөнө. Суганаас нь тулан зогсооход толгой биеэ тэгш байлгана.

Насанд хүрэгчдийн үйлдлийг сонирхон харах, эцэг эх, гэр бүлийнхнээ сайн таних, баярлаж байгаагаа илэрхийлэх зарим нэг үе дуудах зэргээр орчиндоо илт сонирхолтой болно.

Гараараа түшин суулгахад толгойгоо даана, түшлэггүйгээр түр хугацаанд сууна. Өвөр дээр барихад тэнцвэртэй зогсоно. Юмыг барьж авч үзэж сонирхон амандаа хийнэ.

5 сартай болоход чанга дуугарч инээнэ. Тоглоход хоолойгоо татаж инээнэ. Шээсэн болон өлссөн үедээ уйлна. Ээжийгээ хараад баярлах болон дуу гаргаж хөлөө тийчилнэ.

Хоол боловсруулалт сайжирч хоол боловсруулах шүүсний ялгаралт ихсэж хагас шингэн болон нялцгай хоолыг залгихад бэлтгэгдэнэ.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх