fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Шүдний байрлал буруу болон далий ургах, шаамий болон орсгой зуухыг шүдний гажиг гэж нэрлэнэ. Шүдний гажиг үүсэх хэд хэдэн шалтгаан бий.

Үүнд:

  • Удамшил: Эцэг эх нь шүдний гажигтай бол хүүхэд адилхан байх магадлал 80-90 хувь байдаг.
  • Буруу зуршил: Хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, шанаагаа тулах гэх мэт буруу зуршлууд нь шүдний гажиг үүсэх шалтгаан болдог. Мөн хүүхдэд угж болон соска байнга өгөх,  хүүхэд хуруугаа хөхөх зэрэг нь буруу залгих рефлексийг үүсгэж гажиг үүсэх эхлэлийг тавьдаг.
  • Хооллох зуршил: Хүүхдэд аль болох хатуу төрлийн хоол хүнсийг зажилж идүүлснээр эрүүний яс хөгжиж хүүхдийн шүднүүд зөв, бат бөх ургадаг. Харин зөөлөн хоол байнга идүүлэх нь шүдний хөгжилд муугаар нөлөөлдөг.
  • Шүдний цоорол: Хоолыг сайн зажилж идээгүйгээс болж хүүхдийн нүүрний ясны хөгжил удааширч эрүү нүүрний гажиг үүсдэг.

"Prodent" эмнэлэг нь гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрүү нүүрний гажигийг хянах, нэгэнт үүссэн гажигийг эмчлэх бүх төрлийн эмчилгээ хийх, авагддаг болон авагддаггүй төхөөрөмжүүдийг хийж байна.

Танд болон таны гэр бүлд эрүүл энхийг хүсье!

X
Нэвтрэх