fbpx

1-3 нас хүртэл

image

1.5 настай хүүхэд 3-4 цаг сэрүүн байж өдөрт 2 удаа унтдаг бол 1.5-аас дээш насанд 5.5 - 6.5 цаг сэрүүн байж өдөрт 1 удаа унтана. 1.5 нас хүртэл хоногт 13.5 - 14 цаг, 1.5 - 2 нас хүртэл хоногт 13 - 13.5 цаг унтана. Хэл яриа сайн хөгжинө. 1 насандаа 10-12 үг хэлж чаддаг бол 2 настай болоход 200-400 үгийн нөөцтэй болно.

12-14 сартай хүүхдийн бие бялдрын хөгжилд гарах өөрчлөлт нь нэмэгдэн бусдын тусламжгүй ганцаар зогсож хэдэн алхам хийнэ.

Оюуны болон нийгэмшихүйн хувьд зааврыг дагаж биелүүлнэ. Эд зүйлсийн бүтцийг сонирхоно. Үгийн сан нэмэгдэнэ. Ойр зуурын харилцан яриаг ойлгож эхэлнэ. Дуу сонсоод биеэ хөдөлгөнө. Хүмүүстэй суугаад бие дааж хооллоно. Ээж аавыгаа хүссэн үедээ үнснэ.

15-17 сартай хүүхдийн бие бялдрын хөгжилд дараах зүйлүүд нэмэгдэнэ. Бие даан чөлөөтэй алхана. Богино зайд гүйхийг оролдоно.

Оюуны болон нийгэмшихүйн хөгжилд тодорхой заавруудыг ойлгож биелүүлнэ. Биеийн эрхтнүүдийг мэддэг болно. Богино дуу дуулах, шүлэг уншина. Мэддэг эд зүйлсийг нь асуухад хуруугаараа заана. Танил хүмүүстэйгээ харилцах, өөрт нь анхаарал тавихад дуртай.

18-20 сартай хүүхэд бие бялдрын хөгжлийн хувьд тэнцвэр сайтай арагшаа, хажуу тийшээ алхана. Сайн гүйх боловч зогсох үедээ унана.

Оюуны хөгжлийн хувьд сараачиж зурна, эд зүйлсээ хүнд өгнө, хүн болон эд зүйлсийг нэрээр нь нэрлэж, үгийн сан баяжна. Мэддэг таалагддаг дуу авиаг дуурайна.

Нийгэмшихүйн хөгжилд нэлээд ахиц гарч эд юмсыг хөдөлгөх, байрлалыг нь өөрчлөх, хийсэн зүйлийнхээ үр дүнд ханамжтай байгаагаа илэрхийлнэ. Хувцсаа тайлахыг оролдоно. Тэврэхэд хариу тэвэрнэ. Өөртэй нь тоглоход инээн баяснаход ход инээнэ, ганганана.

21-24 сартай хүүхэд бие бялдрын хөгжил нь богино хугацаанд өлмий дээрээ зогсох, бөмбөг урагш нь өшиглөх, шатны бариулаас бариад хөлөө нэг нэгээр нь зөөж өгсөх зэргээр хөгжинө.

Оюуны хөгжилд ихээхэн өөрчлөлт гарна. Өөрийн болон өхөөрдсөн нэрээ мэддэг болно. Ганцаараа дуулж бүжиглэнэ, ихэнх эд юмсын нэрийг мэддэг болно, өлссөн цангасан үедээ хоол унд нэхэн, шүлэг сонсох дуртай болно, үгийн сан нэмэгдэнэ.

Нийгэмшихүйн хөгжил. Гэр ахуйн ажилд оролцох дуртай болно. Тоос арчих, хог шүүрдэх, цэцэг услах зэрэг ажилд оролцоно. Ээждээ хоол хийхэд тусална. Хүнс ойртуулж өгөх, сав суулга авчирч өгөх, хоолны ширээ засах зэргээр өөрийн чадах зүйлээр тусална. Гадаа тоглох дуртай болж өөрийн тоглоомоо өмчирхөнө. Айж байгаагаа илэрхийлдэг болно.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анангаах ухааны доктор

X
Нэвтрэх