fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу?  Манай охин 2 нас 2 сартай. 10 гаруйхан үг хэлдэг (аав, ээж, баабаа, эмээ гэх мэт) Гэхдээ хүний хэлсэн үгийг сайн ойлгоно.  Энэ хэвийн үү? Яагаад сайн юм ярихгүй байгаа юм бол?

Сайн байна уу. Танд энэ хариу очих өдрийн мэнд хүргэе.

Хүүхдийнхээ хэл ярианы хөгжил хэвийн явагдаж байгаа эсэх, яагаад хангалтгүй яриад байна гэж санаа зовж байгааг тань ойлголоо. 2 насны үед хүүхдүүд 50 орчим үгийн сантай болсон байдаг. Бас холбоо үг хэлж эхэлдэг. Гэхдээ энэ нь хүүхэд бүрд ижил байх ёстой гэсэн үг биш. Зарим хүүхдүүд арай хожимдож хэлд ордог буюу тэднийг "late talkers" гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэг хөгжлийн хоцрогдол биш харин ялгаатай байдал юм. Хэдэн үг хэлж байгаагаас илүү таныг түүнд хандаж үг хэлэхэд хэр анхаарч байна, тан руу харж байна уу, ямар нэг байдлаар ойлгож хүлээж авч байна уу, ямар нэг хариу үйлдэл үзүүлж байна уу гэдэг нь чухал байдаг.

Хүүхдэдээ олон шинэ үг зааж өгөх, үгсийн санг нь нэмэх арга нь тэдэнтэй идэвхтэй ярих, ялангуяа үлгэр уншиж өгөх юм. Үлгэрээ уншихдаа тод, бүтэн үгээр хэлж уншиж өгч хэвшээрэй. Насанд хүрэгчид, хүүхэд маань жаахан юм чинь, ойлгохгүй болов уу гэж өхөөрдөж хэлэх үгнүүд нь тэдний хэл ярианы хөгжлийг удаашруулах нэг хүчин зүйл болдог.  Мөн хүүхдийн хэл ярианы хөгжил хэр сайн байгаа нь эргэн тойрны хүмүүс нь түүнтэй хэр идэвхтэй, хэр тод цэвэр ярьж байгаагаас шууд хамаардаг. Хэрвээ таны санаа зовнил багасахгүй, эргэлзсэн хэвээр байвал олон таамаг дэвшүүлэхийн оронд мэргэжлийн эмчид үзүүлж оношлогоо хийлгээрэй.

profile

Зөвлөх: С.Цолмон /Сэтгэл Судлалын Үндэсний Төв/

Туслах сэтгэл судлаач

X
Нэвтрэх