fbpx

Ээж, аавуудад

image

Таны хүүхдийн хувцас болон нүүр гарын алчуурт нян нуугдаж байдгийг та мэдэх үү? Хэрвээ та ариун цэврийг нь сайн хангадаг нян байхгүй гэж үзэж байсан ч бусад хувцастай хамт угааснаар нян халддаг байна. Тэгвэл хүүхдийн хувцсыг хэрхэн зөв угааж хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой вэ?

Мөн хүүхдийн эмч нар шинэ хувцсыг бага насны хүүхдэд өмсүүлэхээсээ өмнө угаахыг зөвлөдөг байна. Хүүхдээ төрөөгүй байхад нь хувцас худалдаж авсан бол түүнийгээ угаагаад хадгалах хэрэгтэй.

ХҮҮХДИЙН ХУВЦСЫГ УГААХАД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

  1. Шошгыг анхаар
    Ихэнх хувцасны шошго дээр гараар эсвэл угаалгын машинаар угаах, хэдэн хэмийн температуртай усанд угаах зэрэг нь бичээстэй байдаг. Үүнийг анхаарч зааврын дагуу угаах нь илүү үр дүнтэй.
  1. Тохирох угаалгын нунтгийг сонго
    Ихэнх ээжүүд хүүхдийнхээ хувцсыг угаалгын нунтаг ашиглаж угаадаг. АНУ-ын хүүхдийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн хүүхэд харшилгүй л бол хувцсыг нь угаалгын нунтаг ашиглаж угаахад ямар ч асуудалгүй гэж үздэг байна.Мэдээж хүүхдийн хувцас угаах зориулалттай угаалгын нунтаг байна. Мөн түүнчлэн будаггүй хувцасны, үнэр агуулагч бага, химийн найрлага ороогүй угаалгын нунтгийг сонгох нь тустай.
  1. Хүүхдийн хувцсыг тусад нь угаа
    Ээж аавууд ихэнхдээ хүүхдийнхээ хувцсыг өөрсдийнхөө хувцастай хольж угаадаг. Энэ нь буруу хэвшил бөгөөд хүүхдээ элдэв харшил үүсгэгч нянгаас хамгаалахын тулд хувцсыг нь заавал тусад нь угааж хэвшээрэй.

Эх сурвалжhttp://www.momjunction.com/

Орчуулагч: О.Хандмаа

X
Нэвтрэх