Хүмүүжил

image

Хүүхэд нь тасралтгүй уйлаад байвал эцэг эхчүүдийн сэтгэл хямарч, хамаг тэнхээ нь барагдаж буй мэт санагддаг. Тэд хүүхдээ яагаад уйлаад байгааг нь мэдэхгүйдээ хий дэмий сандарч, бүр дагаж уйлах нь ч бий. Зарим эцэг эхчүүд залхсандаа хүүхдээ дуугүй болгохын тулд сэгсэрч, дугтчиж, цохиод авах нь тохиолддог.

Гэвч сэгсэрч, дугтчих, эсвэл цохисноор хүүхэд уйлахаа зогсоохгүй.

Харин ч:

  • Тэр танаас айдаг болж магадгүй.
  • Хүүхдийн энд тэнд хөхөрч, эсвэл яс мах нь гэмтэж болзошгүй.
  • Тархины хөгжил нь сааталд орж болно.

Хэрвээ хүүхэд тань уйлахаа болихгүй удаад байвал та бухимдахынхаа оронд өрхийн эмчээ дуудаж, хүүхдээ үзүүлээрэй. Хэрэв эмч үзээд зүгээр гэсэн бол тэр халууцсан, эсвэл даарсан, өлссөн, айсан, ямар нэгэн байдлаар тав тухгүй байна гэсэн үг.

Энэ бүгд ямар ч асуудалгүй байвал тэр зүгээр л танд тэврүүлж, таны дэргэд байхыг л хүсч буй хэрэг. Түүнийг тэвэрч, аргадснаараа та хүүхдэдээ муу зан сургахгүй. Гэхдээ түүнийг уйлах бүрт та аргадаж чадахгүй байж болно шүү. Хэрвээ та маш их ядарсан эсвэл сэтгэл санаа тань тааруухан байвал гэрийнхнийхээ хэн нэгнийг, найз нөхдөө өөртөө туслахыг гуйж болно.

Шаардлагатай бол эмчид хандахаа мартуузай.

Эх сурвалж: “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга”, Жоан Е.Дюррант, Ph.D.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх