fbpx

Ээж, аавуудад

image

Ихэнх хүүхдүүд шалан дээр өлмий дээрээ явж алхах дуртай байдаг. Охид бол өөрийгөө гүнж гэж төсөөлөн эсвэл өндөр өсгийт өмссөн мэтээр бодож өлмий дээрээ алхах нь бий. Таны хүүхэд ч бас тэгдэг үү?

Өлмий дээрээ алхах үзэгдэл хоёр нас хүртэлх хүүхдийн хувьд энгийн зүйл гэж үзэж болно. Харин хоёроос дээш настай байж өлмий дээрээ байнга алхаж зуршил болсон бол энэ нь томоохон асуудал дагуулж мэдэх юм.

Хэрвээ таны хүүхэд доорх үйлдлүүдийг хийгээд байгаа бол хүүхдийн эмчид хандаарай.

  • Байнга өлмий дээрээ явах
  • Хөлийн булчин нь зангирч хатуурах
  • Алхах тэнцвэрээ олж чадахгүй байх
  • Юманд бүдэрч, гуйван эвгүй алхах
  • Хөдөлгөөний уян хатан байдалгүй байх

ЭДГЭЭР НЬ ЯМАР ШАЛТГААНТАЙ ВЭ?

Хэрвээ таны хүүхэд байнга өлмий дээрээ яваад улаараа газарт бүтэн гишгэж чадахгүй байгаа бол бие махбодод нь ямар нэг байдлаар гэмтэл учирсан байж болзошгүй буюу шөрмөс нь гэмтсэн байх магадлал өндөр.

 ЗӨВЛӨГӨӨ

Таны хүүхдэд эдгээр асуудлууд тулгарсан бол мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч эмчлүүлэх нь зүйтэй.

Энэ төрлийн эмчилгээ сунгалтын дасгалаас эхэлдэг. Мөн аль болох шагай давсан түрийтэй хөнгөн эвтэйхэн гутал өмсгөх нь зүйтэй ба хүүхдийг өлмий дээрээ биш газар бүтэн гишгүүлэн алхуулж сургахын тулд хөгжилтэй байдлаар сунгалтын дасгал хийлгүүлж тоглоом тоглуулж дасгаарай.

Эх сурвалж: https://www.babycenter.com/

Орчуулагч: О.Хандмаа

X
Нэвтрэх