fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдал нь хүүхэдтэйгээ харилцах болон хүүхдийн зан үйлд чухал нөлөөтэй. Та ядарсан, санаа сэтгэлээр унасан, түгшсэн, уурлаж бухимдсан үедээ хүүхдэдээ илүүтэй уурладаг уу? Зарим эцэг эхчүүд өөрийн уур уцаарыг хүүхдэдээ гаргах нь бий.

Эцэг эхийнх нь сэтгэл санааны байдал тогтворгүй байхад хүүхэд өөрийгөө аюулгүй орчинд байна гэдэгт итгэлтэй байж чаддаггүй мөн санаа сэтгэл нь түгшүүртэй байдаг. Эцэг эх нь огт хамаагүй юманд уурласан уураа хүүхдэдээ гаргавал, хүүхэд шударга бус гэж бодон гомддог.

Ямар нэгэн үйлдлийнх нь төлөө аав, ээж нь өнөөдөр яагаа ч үгүй мөртлөө маргааш нь уурлаж зэмлэхэд хүүхдүүд их гайхаж, толгой нь эргэдэг.

Хэрэв ээж аав нь байнга уурлаж, муухай аашилдаг бол хүүхэд үргэлж айсан, түгшсэн байдалд байдаг. Эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдал хүүхдийн зан байдалд их нөлөөлдөг.

Тиймээс өөрсдийн зан араншинг анхаарч муухай зангаа хүүхдэд гаргахгүй байхыг хичээх ёстой. Амьдралд тохиолдох олон янзын саад бэрхшээлийг даван туулахын тулд эцэг эхчүүд өөрсдөө чанартай тэжээллэг хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амарч байх хэрэгтэй.

Хэрэв та байнга уурлаж цухалдаж, гутрал гунигт автаж, сэтгэл санааны хямралд орж байгаагаа мэдвэл эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан тус болж чадахаар найз нөхөд эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд аль болох даруй хандаж туслалцаа, зөвлөгөө хүсэх шаардлагатай. Ийм нөхцөл байдлаасаа болж хүүхдээ гомдоож зовоолгүй, ямар нэгэн зохистой арга замыг сонгож асуудлаа шийдвэрлүүлэх нь чухал шүү.

Эх сурвалж: "Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга", Жоан Е.Дюррант, Ph.D.,

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх