fbpx

Хүмүүжил

image
Хүмүүжил

“Би” ойлголт

2020 он 12 сар 27
2,005

Даунтай хүүхдийг багаас нь "Би" гэж өөрийгөө ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах ажлыг алхам алхмаар хийх хэрэгтэй. Хүүхэд ээж, аав, ах, эгч, эмээ, өвөөгөө хараад таньж мэддэг болсон үеэс нь эхлээд гэр бүлээрээ авахуулсан өнгөт фото зургийг хамтран үзэх явцдаа "Энэ" гэж хуруугаараа заагаад, "Би" гэж хэлэхийн хамт өөрийгөө зааж үзүүлэх хэрэгтэй.

Эхний үед гэр бүлийн хүрээнд бусад гишүүд бүгд мөн адил өөр өөрсдийгөө заагаад дээрх үйлдлийг хүүхдийн анхаарлыг татсан сонирхолтой маягаар давтан үзүүлэх, хэлэх, өөрөөр хэлбэл та бүхэн хүүхдийнхээ хувьд бодит загвар жишээ болно гэсэн үг юм.

Үүнтэй зэрэгцээд тухайн хүүхдийн өөрийнх нь зургийг хуруугаар \гараар\ нь заалгаад мөн адил "Энэ" гэж хэлэхийн хамт түүний гарыг цээжинд нь тавиулаад "Би" гэж давтан хэлэх маягаар "Би" гэж хэнийг хэлээд байгааг өөрт нь мэдрүүлж ойлгуулах, дараагийн шатанд бие биенээ ээлжлэн заагаад "Энэ аав, энэ ээж, энэ ах, энэ эгч, энэ өвөө, энэ эмээ, энэ Тулгаа" гэх жишээгээр хүүхдийнхээ нэрийг хэлээд түүнийг өөрийг нь заах, бусад гишүүдээ заагаад нэрээр нь нэрлэн хэлэх өөрсдийнхөө зургийг заалгаад "Энэ" гэж хэлээд аав, ээж гэх мэтээр гарыг нь шилжүүлэн өөрсдийн бие рүүгээ заалгах, \энэ үед хүүхдийн анхаарал төвлөрсөн байхыг анхаарах\ хүүхдийг хоолойн дуу, авиа гаргахад нь уриалан дуудах, улмаар хүүхдийг өөрөөр нь хэлүүлэх ажлуудыг өөрсдөө үлгэрлэн үзүүлж, дагуулан хэлүүлж, тогтмол хамтран хийх нь дараагийн шатнаас хүүхэд өөрийн хүсэл бодлоо илэрхийлэх чадварт суралцах бас нэгэн алхам болно.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх