fbpx

Ээж, аавуудад

image

Бага насны хүүхэд эргэн тойрондоо байгаа бүх эд юмсыг сонирхон шинжилдэг. Энэ бол түүний хувьд ертөнцийг танин мэдэх арга зам нь юм. Ингэснээр түүний тархи, оюун ухаан хөгждөг.

Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ аюулгүй байлгах нь хамгийн чухал. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хамгийн сайн арга нь аюулгүй орчин бүрдүүлэх явдал юм. Үүний тулд өөрийгөө хүүхэд гэж сэтгэн гэр дотроо мөлхөж үзээрэй. Аюултай байж болох хурц үзүүртэй, хортой, хагарч болох бүх эд юмсыг олж хар! Дараа нь бүгдийг хүүхэд хүрэхээргүй далд болон өндөр газарт тавьж, эсвэл цоожтой сав шүүгээнд далд хийх хэрэгтэй.

  • Цахилгааны залгуурын нүхнүүдийг битүүлж хаагаарай.
  • Хутга, хайч, шөвөг зэрэг хурц үзүүртэй багаж хэрэгслийг далд хийхээ мартав аа.
  • Эм тариаг цоожтой саванд хийж түгжээрэй.
  • Данх, савны бариулыг зуухны төв хэсэг рүү харуулж тавьж хэвших хэрэгтэй.
  • Хүнд жинтэй эд зүйлсийг дээрээс унахаар газарт тавьж болохгүй.

Ингэж өөрийн гэр орныг бяцхан "судлаач" нарт аюулгүй байхаар эмхлэх шаардлагатай.

Эх сурвалж: "Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга", Жоан Е.Дюррант, Ph.D.,

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх