fbpx

Нүд

image

Нүд хуурайших гэдэг нь нүдний чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутлын улмаас үүсдэг эмгэг юм.

ШАЛТГААН

  • Хуурай, тоосжилт ихтэй, салхитай орчинд, агааржуулалтын болон халаалтын системтэй нөхцөлд ажиллаж амьдрах.
  • Зурагт, компьютер, гар утас зэрэг дэлгэц удаан хугацаагаар амралтгүй харахад нүд цавчих хариу үйлдэл аяндаа цөөрч нүдний хуурайшилт ихэсдэг.
  • Удаан хугацаагаар контакт линз зүүх.
  • Тамхи татах.
  • Эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт үүсэх.
  • Зарим эмийн гаж нөлөө.
  • Системийн өвчнүүдийн үед нүд хуурайшдаг.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Нүдэнд гадны биет орсон мэт торох
  • Нүд улайх, аргах, загатнах
  • Үе үе гэнэт нулимс гоожих
  • Хурц гэрэлд гялбах

ОНОШИЛГОО

Нүдний эмчид үзүүлж эмчилгээ авна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

  • Нүд хуурайших хүчин зүйлүүдээс зайлсхийх
  • Хиймэл нулимс эмчийн заавраар дусааж нүдээ чийгшүүлэх
  • Хэт халуун, бүгчим өрөөнд нүдний чийгшэл ууршдаг тул чийгшүүлж байх
  • Нарны хэт ягаан туяа, дэлгэц монитороос хамгаалах хамгаалалтын шил зүүх
  • Нүдээ тогтмол амрааж, нүдний дасгал хийж занших
  • Хэрэв өвдсөн бол хоёрдогч хүндрэл гарахаас нь өмнө яаралтай эмчлүүлэх.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх