fbpx

Мэдээ, мэдээлэл

Өвлийн улирлын сүүлчийн өдөр
Өөдлөх хаврын анхны өдөр
Өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өглөө
Өвөө эмээдээ айлчлан золгоорой
Та амархан сайн байна уу гээд
Тохойг нь түшин золгоорой
Тавтай сайхан шинэлэв үү гээд
Духан дээрээ үнсүүлээрэй хэмээн үндэсний хувцсаараа гоёсон өхөөрдөм багачууд шүлэг уншин, дуу дуулж байна.

Тийн унжлагат хэмээх шороон нохой жил гарахад хэдхэн хоног үлдээд байна. Монгол түмний баяр цагаан сарыг угтан цэцэрлэгүүд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг хийдэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ.

Аав ээжийнхээ энгэрээс салаагүй цэцэрлэгийн бага бүлгийнхнээс эхлээд бэлтгэл бүлгийн жаалууд үндэсний хувцас, өв соёлоороо гоён, нэг өдрийг түүх соёлоо мэдэж, суралцах өдөр болгон тэмдэглэдэг.

Дээл хувцаснаас эхлээд хөөрөг барьж мэнд мэдэлцсэн, хөгжим дуугаа өргөж, бүжиг наадам хийсэн Улсын тэргүүний 9-р цэцэрлэгийн “Дээлтэй Монгол” өдөрлөгөөс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Гэрэл зургийг: Э.Батзавъяа

X
Нэвтрэх