Эрүүл мэнд

image

Олон жилийн судалгааны үр дүнд хүний бие дэх эсийн дотор агуулагдаж буй минералын хэмжээг тогтооход үснээс шинжилгээ авах нь хамгийн тохиромжтой арга болохыг баталжээ.

Хүний үс нь сард ойролцоогоор 1 см орчим ургадаг бөгөөд ургаж байх цаг мөч бүртээ тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг шингээж байдаг гэнэ.

Үсний эдийн хорт хүнд металл ба минералын шинжилгээг дараах хүмүүс хийлгэвэл зохилтой:

ХҮҮХЭД

  • Үеийнхнээсээ биеэр харьцангуй жижиг хүүхдүүд
  • Тогтмол хуваарийн дагуу хооллож чаддаггүй хүнсний бэлэн бүтээгдэхүүн ихээр идэж хэрэглэдэг хүүхэд
  • Тайван тогтуун байж чаддаггүй бөгөөд анхаарал төвлөрөх чадвар муу зэргээс болон сурлагын дүн тааруу байгаа хүүхдүүд
  • Арьсны "Atopic dermatitis" зэрэг үрэвсэлт харшилт өвчин эмгэгт шаналж буй хүүхэд
  • Биеийн хөгжил дорой, сульдаатай болон ханиад томуу байнга тусан өвчин ороомтгой хүүхэд

ХҮҮХЭДТЭЙ БОЛОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ БҮСГҮЙЧҮҮД БА ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД

  • Эмнэлгийн оношилгоонд ямар нэгэн өөрчлөлт гараагүй боловч шалтгаангүйгээр үр зулбах, үр тогтохгүй байх тохиолдолд
  • Хүүхэдтэй болохоор бэлтгэж буй хосууд
  • Зөв бус хооллолт, стресс зэргээс үүсэлтэй эрдэс шим тэжээлийн тэнцвэрт байдал алдагдсан хүмүүс Мөн үүнээс үүдэн удахгүй төрөх хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж буй эхчүүд
  • Хүнд, хурц хэлбэрийн жирэмсний хордлого ба төрсний дараах үеийн сэтгэлээр уналтаас болж шаналж буй эхчүүд
  • Хүүхдээ хөхөөр хооллох эхчүүд

ЭНГИЙН ХҮМҮҮС

  • Хэт таргалалттай болон турах оролдлого хийж буй хүмүүс
  • Шалтгаангүйгээр архаг ядаргаанд ордог хүмүүс
  • Үс уналт бэлгийн үйл ажиллагааны доройтолд орсон хүмүүс
  • Ажил амьдралын холбогдолтойгоор стремм их авдаг хүмүүс
  • Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх сонирхолтой хүмүүс

Өсөлтийн эмгэг гэдэг нь нас чацуу, ижил хүйсний хүүхдүүдийн дундаж жин, өндөртэй харьцуулахад 3 хувиас доош байх тохиолдлыг хэлдэг. Тодруулбал жилд 4 см-ээс бага өсөх, тухайн насны хүүхдийн дундаж өндрийн хэмжээнээс 10-аас дээш сантиметр намхан хүүхдийг өсөлт хэт удаан гэж үздэг байна.

Хорт хүнд металлаас батга, хамрын хөндийн үрэвсэлт өвчин, зүрхний өвчин, таргалалт, үсний уутанцрын үрэвсэл, өтгөн хатах артерийн судасны хатуурал, гэдэсний үрэвсэл, даралт ихсэх, хорт хавдар, харшил зэрэг маш олон төрлийн өвчин үүсдэг байна.

Сэтгүүлч: А.Мишээл

X
Нэвтрэх