fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийн сэтгэцийн мэргэжилтэн Пенелопе Лийч дөнгөж төрсөн нярай түүний анхаарлыг татах зүйл байхгүй тохиолдолд уйлдаг хэмээн тайлбарлаж байна. Хүүхдийн зугаацан хөгжих хамгийн том эх үүсвэр нь томчууд юм.

Хүүхдүүдтэйгээ байнга хамт байхгүй ч гэрийн ажлаа хийж байх явцдаа тэдэнтэйгээ ярьж, тоглож, наргиж хамт байгаагаа мэдрүүлээрэй.  Учир нь томчуудын хөдөлгөөнтэй байдал тэднийг ихэд тайвшруулдаг байна. Хүүхэд нэг төлөвт байх нь уур бухимдлыг төрүүлдэг байна. Тиймээс хүүхдийн орчин тойрныг байнга өөрчилж байх нь зүйтэй. Үүнд хүүхдийн орны байрлалыг өөрчлөх гэх зэрэг багтах бөгөөд ээжийнхээ хөдөлгөөнийг олон байрлалаас харах нь шинэ зүйл сурч мэдэх явцад нь сайнаар нөлөөлдөг байна.

ХҮҮХДИЙГ ХӨГЖӨӨХ АРГУУД

  • Гэр дотроо тэвэрч явах: хүүхдэд зураг харуулах, хөгжим сонсгох болон өөр бусад зүйлсийг тэмтрүүлэх
  • Ярилцах ба дуу дуулж өгөх: бүүвэйн дуу дуулах
  • Хүүхдийн эргэн тойронд олон сонирхолтой зүйлс тавих гэх зэрэг багтана.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх