Хүмүүжил

image

Хүүхэд 4 наснаасаа хойш хуруугаа хөхсөөр л байвал хайр халамжаар дутаж байгаагийн илрэл юм. Хүүхэд 3-4 нас хүртлээ хуруугаа хөхөхийг хэвийн гэж үздэг байна. Учир нь хүүхэд эхийн хэвлийд байх үеэс эхлэн хуруугаа хөхөж сурсан байдаг бөгөөд төрөхдөө хуруу хөхөх рефлекс тогтсон байдаг байна.

ХУРУУГАА ХӨХӨХ НЬ ӨЛСӨЖ БУЙН ШИНЖ БИШ
Ихэнх эцэг эхчүүд хуруугаа хөхөж буй хүүхдээ өлсөж байна хэмээн үздэг байна. Харин энэхүү үйлдлийн 70% нь хооллолттой холбоогүй байдаг байна. Нэг настангуудын тал хувьд нь хуруугаа хөхөх үйлдэл ажиглагдана. 9 сартайгаас эхлэн нойр нь хүрч буй хүүхдүүдэд хуруу хөхөх рефлекс ихээхэн үзэгддэг. Үүнээс гадна сүүн шүд цухуйх үед аль эсвэл ганцаараа үлдэх, айж ичих үед ч мөн адил хуруу хөхнө.

Хуруу хөхөх шалтгаан нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал юм. Хүүхдүүд 3, 4 нас хүртэл хуруугаа хөхөх нь хэвийн үзэгдэл хэмээн дээр дурдсан билээ. Энэ наснаас хойш энэхүү үйлдэл давтагдсаар байх нь сэтгэл зүйн байдлаас нь улбаатай байж болно.

Эцэг эх нь хэт дарангуйлсан хатуу ширүүн байдлаар харьцдаг хүүхдүүд өөртөө итгэлгүй болж үүнийгээ хуруу хөхөх байдлаар илэрхийлдэг байна. Үүнээс гадна жишээлбэл дүүтэй болсон тохиолдолд эцэг эхийнхээ хайр халамж, анхаарлыг нь татах зорилгоор жаахан хүүхэд шиг ийнхүү аашлах үзэгдлүүд ажиглагдана. Өөрөөр хэлбэл, хүүхэд ямарваа сэтгэл зүйн асуудал бэрхшээлтэй тулгарсан үед иймэрхүү үйлдлүүдээр өөрийгөө илэрхийлдэг гэж үзнэ. 

БҮҮ ДАРАМТАЛ!
Хуруугаа хөхөхөө хүүхэд өөрөө аяндаа болино. Үүний тулд эцэг эхчүүд болиулах зорилгоор дарамталж загнахаа зогсоох шаардлагатай. Харин ч хүүхдүүдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулж хайр халамжаар дутаахгүй байх хэрэгтэй. Энэ үйлдэл нь үргэлжилсээр байвал мэргэжлийн эмчид хандана уу!

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх