Мэдээ, мэдээлэл

image

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хувийн хэвшлийн эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллах уриалгыг явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 13 байгууллага нэгдээд байна.

Тухайлбал Ачтан эмнэлэг 20 хувь, зорилтот бүлгийн ахмад настанд нөхөн сэргээн засах, мэдрэл, уламжлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Дархан оточ" эмнэлэг 80 хувь, "Од хийморь" шүдний эмнэлэг 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Баянгол дүүргийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмнэлгүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Тус дүүрэг нь нийт 23 хороотой бөгөөд 2015 оны байдлаар 57981 өрхийн 216844 хүн амьдарч байгаа аж.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх