Ээж, аавуудад

image

ӨТГӨН ХАТАХ

Өтгөн хатахаас сэргийлж хүнсний ширхэг /эслэг/ ихтэй хоол хүнс хэрэглэнэ. Үүнд: хар талх, хивэгтэй бүтээгдэхүүн, хошуу будааны агшаамал, буурцаг, сэвэг зармын шөл орно. Унтахын өмнө тараг, өглөө өлөн элгэн дээрээ цэвэр юмуу, буцалсан бүлээн ус уух, түүхий ногоо, жимс, хар чавга, алим, байцааны зууш үр дүнтэй.

ДОТОР МУХАЙРЧ, БӨӨЛЖИС ЦУТГАХ

Энэ хүндрэл жирэмсний эхний 3 сард өглөөгүүр тохиолдох нь их. Өглөө сэрэнгүүт орондоо хатсан талх, алим бага зэрэг идэхэд зохимжтой. Хэрэв өдөржингөө бөөлжис цутгавал хоолны хооронд бага зэрэг юм идэх, хоолыг хүйтнээр буюу хөргөж идэх, шарсан, элдэв амтлагчтай хоолны үнэр бас дотор муухайруулж бөөлжис цутгуулдагийг анхаарах нь зүйтэй.

ГУЛГИХ, ХЭХРҮҮЛЭХ

Жирэмсний сүүлийн 7 хоногт зарим эмэгтэйд гулгих, хэхрүүлэх хүндрэл тохиолддог. Ийм шинж гарвал 1 удаад хэт идэхгүй байх. Бага багаар яарч тэвдэлгүй тайван, удаан зажилж хооллох, шарсан, өөх ихтэй, утсан хоолноос татгалзах, өтгөн цай, кофе уухгүй байх, хоол идэнгүүтээ хэвтэлгүй байх нь хүндрэлийг засах арга болдог ч хэрэв засрахгүй бол эмчдээ хандаж зөвлөгөө авах нь зөв.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

X
Нэвтрэх