fbpx

Эрүүл мэнд

image

Ажлын болон оюуны хэт ачаалал, мөн хүнд өвчлөлийн дараагаас үүдэлтэй ядарч сульдахыг мэдрэл сульдал буюу ЯДАРГАА гэнэ.

Хүүхдийн хувьд ядаргаанд орох шалтгаан их байдаг.

1. Ханиад, хатгаа болон хүнд өвчлөлийн дараа
2. Амьдралын хэв маягийн буруу зуршил
3. Гэр бүлийн таагүй байдал
4. Хайртай хүнээсээ холдох
5. Хичээлийн хэт ачаалал
6. Тэжээлийн доройтол
7. Найзын үл ойлголцол
8. Шинэ дүүтэй болох
9. Гэнэт орчин болон харьцах хүмүүс өөрчлөгдөх (цэцэрлэгт орох)
10. Цаг агаарын байдал

ШИНЖ ТЭМДЭГ

1. Амархан ядарч сульдах /Тоглож байх завсраар хүүхэд хэвтэж амрах, суух зэрэг үйлдэл ажиглагдана./
2. Дуу чимээнд дургүйцэх.
3. Ялихгүй зүйлд уурлаж, гомдох
4. Хоолны дуршил алдагдах
5. Нойр хулжих, эсвэл хэт их унтах
6. Зүүдлэх, зүүдэндээ босож явах, үйлдэл хийх
7. Шүдээ хавирах
8. Толгой өвдөх, дотор муухайрах.
9. Зорилгогүй хөдөлгөөн хийх.

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД

1. Орондоо шээх
2. Хумсаа мэрэх
3. Булчин алдагдах эсвэл чангарах, татганах
4. Нүд анивчих
5. Биеийн эсэргүүцэл суларч өвчлөлд амархан өртөх.
6. Хөлрөх
7. Үсээ зулгааж биеэ маажих
8. Ааш тогтворгүй болох
9. Толгой халах гэх мэт шинжүүд илэрнэ.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

1. Сайн унтаж амрах
2. Иллэг бариа хийлгэх
3. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх.
4. Хий дарах сүүл, адуу, тэмээний чөмөг, шар тосон бариа хийлгэх
5. Шингэн сайн хэрэглэх

Цахим хаяг: https://www.facebook.com/chiiregjuuleh/

profile

Зөвлөх: Оливка

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх