fbpx

Ээж, аавуудад

image

Жирэмсний эхний саруудад ургийн бүх л эд, эрхтэн, тогтолцоо нь нарийн дэс дараатай, тодорхой хугацаанд бүрэлдэн тогтдог бөгөөд энэ үед чанартай хоол чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үед уураг, илчлэг дутахад бүх эрхтэнд шаардлагатай эс хуримтлагдаж чаддаггүй.  Эх нь УУРАГИЛЧЛЭГ багатай хоолоор хоолловол хүүхдийн тархины хөгжил хоцорно. Цаашид хэчнээн сайн хооллолоо ч тархины дутуу хөгжлийг гүйцээж чаддаггүй.

Дутуу хооллосноор ургийн хөгжил удаашрах, дутуу төрөх, хүүхэд бага жинтэй төрөхөд хүргэнэ. Ийм хүүхдүүд тархины, оюун ухааны хөгжил хоцронги болдог.

Жирэмсний эхний гурван сард фолийн хүчил дутвал мэдрэлийн эрхтний гажигтай хүүхэд төрнө. Фолийн хүчлийн хэрэгцээг ногоон цэцэгт байцаа, бууцай зэрэг ногоон өнгийн ногоо, жүржийн шүүс, цагаан шош, талх, цагаан будаатай хоолоор хангана.

Жирэмсний эхний үед эс хуваагдан үр хөврөл өсөж томроход ЦАЙР маш чухал үүрэгтэй. Цайр нь үхэр, хонь, гахай, тахиан мах, лаазтай хавч, лаазтай сардин, хулуу, сүүн бүтээгдэхүүн, хошуу будаа, хар гурил түүний бүтээгдэхүүнд элбэг байдаг.

Жирэмсний эхний 12 долоо хоногтой үед ураг эхийн бамбайн даавраас хамаатай байдаг. Энэ үед эхэд бамбайн даавар дуталтай байвал ургийн тархины хөгжил гэмтэх аюултай. Шар буурцгийн изофлавин нь бамбайн дааврын үйл ажиллагааг муутгаж бамбайг томруулдаг. Иймээс шар буурцгийг жирэмсэн эмэгтэй хэрэглэхгүй.

ЖИРЭМСЭН ҮЕД ХОНОГТ ХООЛООР АВАХ ЁСТОЙ ИЛЧЛЭГ

Өдөрт хоолноос авдаг илчлэг дээрээ хэдий хэмжээний илчлэг нэмж авбал зохимжтой вэ?

Жирэмсний эхэн үе /16 долоо хоног хүртэл/ +50 калор илчлэг.
Жирэмсний дунд үе /16-28 долоо хоног хүртэл/ +250 калор илчлэг.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх