fbpx

Эрүүл мэнд

image
  • Зарим хүүхэд шалтгаан нь сайн мэдэгдэхгүй их уйлдаг.
  • Хүүхэд тодорхой цагт, ялангуяа оройн цагаар их уйлдаг.
  • Хүүхэд хөхөө хөхөх гэж байгаа юм шиг уйлах боловч хөхөө хөхүүлсэн ч түүнийг тайвшруулж чаддаггүй.
  • Үүнийг "гэдэс хатгуулж өвдөх" буюу "колик" гэж нэрлэнэ.
  • Гэдсээр хатгуулж өвдсөн хүүхдийн өсөлт ихэнхдээ хэвийн байдаг.
  • Хүүхдэд голчлон 3 сар болсны дараа тохиолддог.

Ийм хүүхдийг эмчид үзүүлэн коликын үед ууна гэсэн заалттай эм өгөхөөс гадна. Ээжийг нь тайвшруулан удахгүй энэ бэрхшээлээс гарч чадна гэдэгт итгүүлэх, нэмэлт хоол өгөх шаардлагагүй, өлссөнөөс биш, өсөлтөд нь үнэлгээ өгч өсөлт хэвийн байгааг хэлж өгнө.

Доорх зурагт үзүүлснээр хүүхдээ биедээ нааж тэврэх, зөөлөн хөдөлгөх, хэвлийг нь зөөлөн дарах зэрэг арга хэмжээ авна. Энэ нь манай хүүхдүүдийн дунд төдийлөн элбэг биш тохиолддог ч сүүлийн үед нилээд ажиглагдах болсон.

Зураг. Хүүхдийн гэдсээр хатгаж өвдөхөд тэврэх байдал

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх