fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу? Манай охин одоо 5 настай үгэнд орохгүй, хувцсаа соль, ус уу, хоолоо ид, тоглоомоо хураа гэх мэтийн үг хэлэхэд сонсооч үгүй мэт ямар ч реакцигүй байгаад байх юм. Энэ хэвийн үү? Яаж хүний үг авдаг болгох вэ? Заримдаа бүр тэвчээр алдагдаад бөгсөн дээр нь цохиод авдаг. Ийм хүүхдийг яах вэ? Баярлалаа

Сайн байна уу, охиндоо санаа тавин тусламж хүсэж байгаад баярлалаа.
Дээр дурдсан шинжүүдээр шууд тодорхой хариу өгөх боломжгүй байна. Зөвхөн өөрт нь үүрэг даалгавар өгөх үед л сонсохгүй, хариу өгөхгүй байна уу эсвэл ерөнхийдөө бүх л харилцааны үед ийм шинжтэй байна уу гэдгээс их зүйл хамаарна.Та хүүхдээ биеэр дагуулж ирж сэтгэл судлаачтай уулзуулаарай.

Ерөнхийдөө 5 настай хүүхэд эргэн тойронд болж буй зүйлсийг сонирхож, асуусан асуултад хариулж бас өөрөө танаас их асуулт асууж байх ёстой. Та дараах асуултуудад хариулаад үзээрэй.

  • Охинд хэзээнээс энэ шинжүүд илэрсэн бэ?
  • Ямар нэг айж цочихоор таагүй үйл явдал тохиолдож байсан уу?
  • Та охиноо бага байхаас нь хэр их ярилцдаг байсан бэ?
  • Ер нь охин нь өдрийг хэнтэй өнгөрөөдөг вэ?
  • Зөвхөн тантай эсвэл насанд хүрэгчидтэй харилцахгүй байна уу эсвэл үеийнхэнтэйгээ тоглохдоо ч адилхан байна уу? энэ асуултуудад хариулахад тодорхой хэмжээнд юу хийх хэрэгтэйгээ ойлгох болов уу.

Охины зан байдал нь ямар нэг шалтгаантай байх ёстой учир зодож шийтгэлээ гээд байдлыг дээрдүүлэхгүй, харин ч шийтгүүлдэг хүүхдүүд улам дуугүй айдастай болох хандлагатай байдаг. Тэгэхээр хамгийн зөв сонголт нь сэтгэл судлаачтай уулзуулж оношлуулах юм. Бас Анд хүүхдүүд цэцэрлэг дээр оношилгоо хийлгэж болно. Харилцааны асуудалтай хүүхдүүд тэнд оношилгоо хийлгэж хэвийн эсвэл хэвийн бус байгааг тодруулдаг. Үнэхээр охинд ямар нэг асуудал байна уу эсвэл та байдлыг хүндрүүлж хүлээж аваад санаа зовоод байна уу цаашид яавал дээр вэ гэдгийг уулзаж оношлуулсан үед тодорхой мэдэх боломжтой.

profile

Зөвлөх: Б.Алтанцэцэг

Сэтгэл судлалын үндэсний төв, Сэтгэл судлаач

X
Нэвтрэх