fbpx

Боловсрол

image

0 - 9 САР: НОМТОЙ ДОТНОСОХ ҮЕ

  • 3 сартайгаас номтой танилцуулна
  • Даавуун материалтай
  • Үмхэх, базах зэрэгт аюулгүй бас эрүүл ахуйн шаардлага хангасан
  • Тод өнгөтэй
  • Зузаан хуудастай
  • Хуудасны ирмэг хурц биш

9 – 12 САР: НОМЫН ЗУРГИЙГ УНШИХ ҮЕ

  • Дуу, авиа гардаг
  • Хөдөлгөөнт зураг, дүрслэлтэй
  • Том, тод зураг, дүрстэй
  • Нэг хуудас дээр 1-2 зүйлийг дүрсэлсэн
  • Нэрлэж болохуйц хүүхдийн амьдралд ойр эд зүйлсийг дүрсэлсэн
  • Цөөн хуудастай
  • Хялбар урагдахгүй
  • Гарт эвтэйхэн

1 – 2 НАС: НОМЫН УТГЫГ ОЙЛГОХ ҮЕ

  • Уялдаа холбоо бүхий том, тод зургуудтай
  • Холбоо үгээр илэрхийлэх зурагтай
  • Хураангуй өгүүлбэртэй
  • Агуулга нь хүүхдийн өдөр тутмын амьдралд ойр
  • Цөөн хуудастай
  • Тоглоомын агуулга, хэлбэртэй
  • Сөхөөд харах зэрэг хөдөлгөөнтэй

3 - 4 НАС: НОМНООС СУРАЛЦАХ ҮЕ

  • Хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх шинэ үгтэй
  • Үйл явдал бүхий зурагтай
  • Үлгэрийн агуулга давамгайлж болно, амьтдын тухай, тэмдэглэлт үйл явал, баярын тухай гэх мэт
  • Зургийн агуулгыг цөөн үгтэй өгүүлбэрээр илэрхийлсэн
  • Шүлэг, толгой холбосон тексттэй
  • Нимгэн хавтастай байж болно

5 – 6 НАС: БИЕ ДААН УНШИХЫН ӨМНӨХ ҮЕ

  • Агуулга нь адал явдалтай
  • Утгын холбоо бүхий үйл явдлыг илэрхийлсэн тодорхой сэдэв бүхий зургуудтай
  • Шинэ зүйлийг таниулах асуулт даалгавартай
  • Эд юмсыг тодорхойлон ярих, хариулах асуулт, зургуудтай
  • Номын агуулгаар дамжуулан мэдээлэл авах, шинийг таних, шинэ зүйлд суралцах боломжтой
  • Асуудлыг шийдвэрлэх арга ухаанд суралцах зохиомж, хийцтэй
  • Сурах арга барилд суралцахуйг дэмжсэн
  • Сэтгэхүй хөгжүүлэх дасгал, тоглоом, даалгавар, өгүүлэмжтэй
  • Унших сонирхол төрүүлэхүйц агуулга, зураг, хийцтэй

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх