fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарлаа.

Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна.

Тухайлбал,

  • Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 08 өдрийг дуустал,
  • Нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал
  • Нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид зургаадугаар сарын 1-нээс,
  • 3, 5 дугаар ангид зургаадугаар сарын 8-наас,
  • 6-12 дугаар ангид зургаадугаар сарын 15-наас эхлэх юм.

Сэтгүүлч: Б.Эрмүүн

X
Нэвтрэх