fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхдийн төлөөх үйлсийн төлөө хүчин зүтгэдэг “Хүүхдийг Ивээх Сан” болон “Монгол Контент” ХХК хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Үндэсний дүрийг бий болгох, хүүхдийн контентийн сул орон зайг нөхөх, хүүхдийн боловсрол, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой “Маамуу” төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй “Монгол Контент” ХХК хүүхдийн амьдралд урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгох зарчимыг баримтлан, тулгамдаж буй асуудлуудад бодит, системтэй шийдлийг олох арга зүйг эрхэмлэн ажилладаг “Хүүхдийг Ивээх Сан”-тай хамтран ажилласнаар хүүхдийн хөгжил, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж буй юм.

Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын эвсэл нь дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг

“Монгол Контент” ХХК-ийн “Маамуу” төсөл нь 0-6 насны хүүхдүүд болон эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан  www.maamuu.mn сайтаа гаргасан. Уг сайтаар дамжуулан гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр мэдээлэл түгээх, эцэг эхэд зөвлөн туслахад оршино. Түүнчлэн энэхүү веб сайт нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон мэргэжилтэн судлаачдын харилцан мэдээлэл, солилцох боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой билээ.

Харин хүүхдийн төлөөх үйлсэд хүчин зүтгэж буй Хүүхдийг Ивээх Сан нь анх Англид 1919 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч Еглантин Жебб нь хүүхдийн эрхийн асуудлыг дэлхийд анх дэвшүүлэн тавьж хүүхдийн эрхийн тунхгийг боловсруулж байсан түүхтэй.

Боловсруулсан Хүүхдийн эрхийн тунхаг нь 1924 онд Үндэстнүүдийн Лигээр батлагдаж улмаар 1989 онд Хүүхдийн Эрхийн тухай НҮБ-ын Конвенц болж батлагдан хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн конвенц болоод байна.

Тус Конвенцид тунхагласан зарчим, эрх, үүргүүд Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж байдаг. Эгнээндээ 30 орны үндэсний байгууллагыг нэгтгэсэн Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын эвсэл нь дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад 1994 оноос тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 1994-2009 онд Английн Хүүхдийг Ивээх Сангийн, 2009 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн бүтцэд буй Монгол дахь Хөтөлбөр нь хүүхдийн амьдралд урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгох зарчимыг баримтлан, тулгамдаж буй асуудлуудад бодит, системтэй шийдлийг олох арга зүйг эрхэмлэн ажилладаг. “Боловсрол”, “Хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрхийн засаглал” гурван хөтөлбөртэй. Улаанбаатар хот, Дорнод, Архангай, Өвөрхангай аймгуудад салбартай юм.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх