fbpx

Хүүхдийн хөгжил

image

Сургуулийн өмнөх насанд цээж, гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлэх дасгал, үндсэн хөдөлгөөнүүд, тэнцвэрийг сайжруулах дасгал хийлгэнэ. Эхлээд цөөн тооны дасгал хийж эхлээд 7-8 хоногийн дараагаас үндсэн дасгалуудыг бүрэн хийх боломжтой болно. Энэ насны хүүхдийн дасгал тоглоомын хэлбэрээр хийх, дууриан хийх дасгал байна. 2 наснаас хийх дасгал биеийн галбирыг бүрдүүлэх, бэхжүүлэх, хавтгай тавхайтай болохоос сэргийлэх өглөөний дасгал байна.

Чөлөөтэй хувцас, намхан ултай зөөлөн гуталтайгаар цэвэр агаартай өрөөнд хийнэ. Дасгалд бөмбөг, цагираг, саваа, сандал зэргийг ашиглана. Дасгалыг өглөөний хоолны өмнө юмуу дараа хийнэ.

Үргэлжлэх хугацаа нь:

  • 2-4 насанд 5 минут,
  • 4-5 настайд 6-8 минут,
  • 6 настайд 8-10 минут байна.

Цэцэрлэгт бол 14 хоногоор төлөвлөнө. Хөгжилтэй, хөгжөөнтэй, инээдтэй, томчууд идэвхтэй оролцон хийлгэвэл илүү сонирхолтой болно. 1 хөдөлгөөнийг 2-3 эсвэл 5-6 удаа давтана. Хүүхэд ядрахааргүй, уйдаахгүй байх ёстой. Өглөөний дасгалыг тоглоом болгон өргөжүүлнэ. 5-6 настай болоход хүндрүүлэн тэмцээний хэлбэртэй болгох. Заримдаа хүүхэд өөрсдөө тоглоом бодож олж тоглодог болно.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх