Ээж, аавуудад

image

Хөвгүүдийн шодойн гадна /тээрхийн/ арьс бүрэн шамрахгүй байх нь хэвийн үзэгдэл. Харин шээхдээ дүлэх юмуу шээх нь ямар нэгэн байдлаар хүндрэлтэй байгаа нь аав ээжид нь мэдэгдэх мөн шээсний дараа хүүхдийн тээрхийн арьс болон шодойн толгойны хооронд шээс үлдэж байгаа зэрэг нь мэдэгдэж байвал эмгэг гэж үзнэ.

Шээхдээ ямар нэгэн хүндрэлгүй байгаа, тээрхийн гадна талын арьсыг болгоомжтой зөөлөн арагш шамалж үзэхэд шээсний сүв бүрэн харагдаж байвал хэвийн гэж үзнэ. Олон аав ээжүүд бяцхан хүүгийнхээ шодойн гадна арьсыг том хүнийхтэй адил бүрэн шамарч шодойн толгой бүрэн харагдаж байх ёстой гэж боддог нь ташаа ойлголт юм. Дахин хэлэхэд хүүхэд шээхдээ ямар нэгэн хүндрэл байхгүй бол хүүхдийн шодойгоор өөрөө болон бусад хүнээр оролдуулж болохгүй.

Саяхан надад нэгэн асуулт ирсэн, хүүхдээ тархи нь хөдөллөө гээд мэргэжлийн бус бариачид аваачиж үзүүлтэл бариач хүүхдийн шодойг үзээд хүчээр шамлаад хаячихсан байсан. Энэ бол хүүхдийн нандин эрхтэнийг мэргэжлийн бус хүн дур мэдэн шууд гэмтээж байгаа хэрэг. Үүний улмаас хүүхэд уйлж зовиурлаж, шодойн толгойд цусан хангамж дутагдсаны улмаас хөхөрч, хүрэнтэж маш ноцтой хүндрэл гарсан. Ийм учир хүүгийнхээ нандин эрхтэнийг өөрсдөө болон өөр мэргэжлийн бус хэн нэгнээр битгий оролдуулаарай!!!

ХЭРВЭЭ ШЭЭХДЭЭ ХҮНДРЭЛТЭЙ БАЙВАЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Юуны өмнө хүүхдийн тээрхийний арьс хэзээ бүрэн шамрах ёстой вэ гэсэн нийтлэг асуулт байдаг. Шээхдээ хүндрэлгүй бол 7 нас хүртэл ч бүрэн шамрахгүй байж болно. Харин шээхдээ хүндрэлтэй бол ямар арга хэмжээ авах вэ? Мэс заслын эмчилгээ бараг хийхээ больсон гэж ойлгож болно. Тэгэхээр хэн ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Аав ээжүүд өөрсдөө эмчилнэ. Гидрокортизон гэдэг тосыг тээрхийний арьсанд түрхэж зөөлөн иллэг хийгээд хойш нь үл мэдэг шамлах оролдлого хийгээд орхино. Өдөр бүхэн нэг л удаа ийм тостой массаж хийх аргаар тээрхийний  арьсыг зугуухан сунгаж эхний удаа шээсний сүв бүрэн харагдах буюу шээхэд ямар нэгэн хүндрэлгүй болгоно.

Дахин хэлэхэд шээхэд хүндрэлгүй бол 7 нас хүртэл хүүхдийн шодойн арьс бүрэн шамрах шаардлагагүй!!!

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх