fbpx

Ээж, аавуудад

image

ХООЛЛОЛТ

1. Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг.

2. Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй.

3. Шинэ эм хонины тос, өөхгүй шөлийг мөөгтэй, шар будаатай, далайн байцаа, луувантай уух нь тэнхрүүлж, сүү оруулдаг.

4. Сүүтэй шар будаа хөхний сүүний сувгийг нээж сүү оруулдаг.

5. Гүзээтэй шөл, бүлээн ус, шингэн зүйл хөхөнд сүү сайн оруулдаг.

6. Хөхүүлэх тусам сав сайн агшиж, илүүдэл өөх шатдаг. Учир нь хөхний сүү өөхнөөс бүрэлддэг юм байна.

7. Чихэрлэг хүнс, боов идэх нь дархлаа сулруулдаг тул эхний 7-14 хоногтоо хэрэглэх хэрэггүй.

8. Эхний 21 хоног бүлээн хоол унд хэрэглэж, дээрх энгийн хоолоор хооллох нь хурдан тэнхрэх, хүүхдийн гэдэс хямраахгүй байх, сүү оруулдаг сайн талтай.

9. Төрсний дараах 7 хоногт алим, лооль, байцаа зэрэг хийдүүлдэг хүнс хэрэглэхгүй.

10. Бага багаар аньс, нэрсний шүүс дасгаж уух нь дархлааг сайжруулж, хурдан тэнхрэхэд тустай.

11. Жирэмсэн хөхүүл үед кальцийн шаардлага энгийн үеийнхээс 3 дахин нэмэгддэг тул сүү, тараг, аарц, ааруултай ус зэргийг байнга хэрэглэх хэрэгтэй. Өглөө бүр 1 аяга сүү, орой 1 аяга тараг ууж хэвших

12. Үзэмний шүүс калийг нөхөж шөрмөс татахаас сэргийлдэг

13. Эхний 6 сар илүүдэл жиндээ огт санаа зовох хэрэггүй, 6 сараас хойш дээрх хоолны дэглэмээр зөв хооллоод хүүхэд хөдөлгөөнд ороод ирэхээр өөрөө аяндаа турдаг.

14. 14 хоногтойгоос гурилан юм идмээр бол хөх тариа, 2-р гурилын боов талхыг сонгоорой.

ХУВИЙН АРЧИЛГАА

1. Төрөнгүүтээ гэдсээ баадагнаж боох хэрэгтэй. Энэ нь савыг хурдан агшааж, гэдэс сунах, ууц нуруунаас салхи авахаас хамгаалдаг. 1,2м х 1,2м хэмжээтэй нимгэн даавуу тохиромжтой.

2. Чихээ 7 хоног хөвөнгөөр бөглөж, толгойгоо 21 хоног хүртэл боох нь зулайнаас салхи авахаас хамгаална.

3. Эхний 5 хоног хэвтээ байж, сэтгэлээ амгалан байлган, бага ярих нь хурдан тэнхрэхэд тустай.

4. Хүүхдэдээ их санаа зовох нь савны хийг дэврээдэг тул эмчээсээ зөвлөгөө сайн аваарай. Удахгүй бүх зүйл сайхан болно.

5. Төрсний дараа 30-45 хоногийн дараа усанд орно. Энэ хүртэл биеийн нялхраа арилаагүй байдаг тул усанд орсны дараа шар үсний сүв нээгдсэнээр хөлөрч, салхи авах магадлалтай.

6. Төрсөн ээжүүд гормоны огцом өөрчлөлтөд ордог тул аливаа хөдөлгөөнөө удаан тайван хийж, сэтгэлээ амгалан байлгаж, юунд ч санаагаа зовоохгүй байх нь савны хий үүсэхээс сэргийлдэг бөгөөд гүнзгий тайван амьсгалах хэрэгтэй.

7. Төрсний дараах оёдол шархыг тамедины уусмалаар арчиж цэвэрлэж, аль болох ил наранд хуурай байлгах нь хурдан эдгээнэ.

X
Нэвтрэх