fbpx

Ээж, аавуудад

image

Нярай болон хөхүүл хүүхэд ойр ойрхон олон удаа зогисох нь ээж аавуудын санааг зовоодог нэгэн үйл явц. Энэ нь ямар нэгэн эмгэг явцуу өөрөөр хэлбэл өвчин юмуу өвчний шинж тэмдэг үү эсвэл хэвийн үзэгдэл үү гэдэг асуултанд хариулт өгье.

Зогисолт гэдэг нь өрцний булчин цочорсоны улмаас эмгэг агшилт хийж байгаагийн гадаад илрэл юм. Зогисолт дотоод болон гадаад гэсэн 2 шалтгаантай.

ДОТООД ШАЛТГААН

Хэвлийн хэсгийг нэлд нь мэдрэлжүүлдэг "Тэнэгч мэдрэл" гэж байдаг. Энэ мэдрэл цочирсоны улмаас зогисолт үүсдэг байна. Ихэнхи хүүхэд хооллосныхоо дараа их зогисдог талаар аав ээжүүд эмчид ханддаг үүний шалтгаан нь ходоод хэт дүүрсэний улмаас дээш өрцөнд хүрч өрцийг цочроосноор зогисолт үүсдэг байна мөн гэдэс дүүрэнги үед ходоод хэт тэлэх хэвлийн хөндий нэлдээ тэлсэнээр мөн өрц цочирч зогисолт үүсдэг байна.

ГАДААД ШАЛТГААН

Энэ бол мэдээж хүүхдийг гадаа салхилуулах буюу усанд оруулах үед дааруулсаны улмаас үүснэ. Энэ 2 зогисолтыг хэвийн гэж үзнэ. Харин хүүхэд даараагүй, гэдэс дүүрээгүй, хэт их хооллоогүй байхад зогисолт үүсч хэт удаан үргэлжлэх, хэт ойр ойрхон давтагдах юм бол эмчид хандах хэрэгтэй.

ЭМГЭГ ЗОГИСОЛТЫН ШАЛТГААНУУД

Гэдэс ходоодны замын хямрал, гэдэс дүүрэх амьсгалын замын үрэвсэлт өвчин, амьсгалын дээд зам саадтай болох хамар битүүрэх мөн тархи нугасны эмгэгүүд /тархины даралт/ зэргийн улмаас эмгэг зогисолт үүсч болно.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Хөхүүлэх үед буюу хөхүүлсэний дараа зогисож байгаа бол хүүхдээ босоо байрлалд гэдэс хэвлийг нь өөртөө нааж тэвэрнэ, хэрвээ хөхүүлж байсан бол хөхүүлэхээ түр зогсооно. Мөн хүүхдийн хамар битүү байсан бол хөхөх үедээ агаар залгисан байж болно. Хэрвээ хүүхдийн гэдэс дүүрэнги бол зогисох маш том шалтгаан болдог ийм үед хүүхдийн хэвлийд иллэг хийх бүлээн даавуугаар жин тавих зэргээр гэдэсний дүүрэнгийг арилгах арга хэмжээ авна. Харин хүүхэд хэт ойр ойр мөн хэт удаан /хэдэн минут хүртэл/ үргэлжлэн зогисуулаад байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх