fbpx

Хүмүүжил

image

БУСАД ХҮНТЭЙ ХАРИЛЦАХ БЭРХШЭЭЛ

Бусад хүнтэй үр бүтээлтэй харилцах чадварын дутагдал.

Үүнд:

  • Нэг асуултаа дахин дахин асуудаг
  • Хүмүүсийн ярианы цаад, далд давхар санааг ойлгодоггүй
  • Сонсож байгаа хүнийхээ хариултаас үл хамааран өөрийнхөө сонирхсон сэдвээр л ярьдаг
  • Болж байгаа үйл явдал, ярианд хамааралгүй баримтын чанартай юм ярьдаг

Хүнтэй харилцахын тулд биш, харин хэрэгцээгээ хангахын тулд харьцдаг.

НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ БЭРХШЭЭЛ

Бусад хүнтэй хэрхэн биеэ авч явж, харьцахаа сайн ойлгодоггүй.

Үүнд:

  • Бусад хүний биед зохисгүйгээр хүрдэг
  • Харц, нүүрний хувирал дохиог ойлгож, хэрэглэхдээ муу байдаг
  • Хүмүүст хэт ойр зогсдог
  • Найз нөхөд, танихгүй хүн, өөр өөр ажил, албан тушаалын хүмүүстэй ялгаагүй харьцдаг.

Найз нөхөдтэй болохыг, харилцаанд орохыг хүсдэг ч хэрхэн харилцааг эхлүүлэхээ, хэрхэн тэр харилцаагаа тогтоож хадгалж байхаа мэддэггүй.

ТӨСӨӨЛӨХ ЧАДВАРЫН БЭРХШЭЭЛ

Сонирхол, өдөр тутмын хийдэг зүйлс, ирээдүйн боломж, дүрэм зэргийг уян хатан ойлгож хүлээж авах чадварын дутагдал.

Үүнд:

  • Бусад хүний үзэл бодол, сэтгэл санааг ойлгохдоо бэрхшээлтэй
  • Өдөр тутмын амьдралын хэв маягт өөрчлөлт ороход дургүй
  • Тодорхой орчинд эзэмшсэн чадвараа өөр орчинд хэрэглэж чаддаггүй
  • Онцгой цөөн тооны сонирхолтой

Бүхнийг шууд утгаар хүлээж авдаг.

Дээрх бэрхшээлүүдээс гадна мэдрэмж сэтгэц бие бялдрын хөгжлийн, эрүүл мэндийн зэрэг бэрхшээлтэй байдаг.

Үүнд:

  • Чанга чимээ, зарим үнэр, амт үзэгдлийг тэсвэрлэж чаддаггүй
  • Биедээ огт хүргэх дургуй, эсвэл эсрэгээрээ биедээ даралт мэдрэх дуртай
  • Сэтгэл зүйн тогтворгүй байдалтай /айдас, сэтгэл гутрал, уур бухимдал, догшин байдал/
  • Хөдөлгөөний эвсэл муутай, өлмий дээрээ явдаг, гараа савдаг
  • Анхаарал сул буюу анхаарал амархан сарнидаг

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх