Аутизмын үүсэх шалтгаан нь ураг бүрэлдэх үед буюу хүүхэд эхээс мэндэлсний дараах эхний саруудад нөлөөлсөн гадаад ба дотоод хүчин зүйлүүдийн нийлбэр юм. Тухайлбал,
/эх сурвалж: Аутизмын хүрээний эмгэг УБ, 2016/
Аутизм нийгмийн гарал үүсэл, эдийн засгийн байдал, ястан үндэстнээс хамаарахгүй хэнд ч тохиолдож болох бөгөөд эрэгтэй хүүхдэд 4 дахин илүү тохиолддог хэмээн эрдэмтэд нотолж байна.
2014 оны 3-р сарын 27-нд АНУ-д гарсан судалгааны дүнгээр өнөөдрийн 8 настай хүүхдүүдийн 68 хүүхдийн 1 нь аутизмын хүрээний ямар нэгэн төрлийн эмгэгтэй гэж тогтоожээ. Аутизмтай хүүхдийн тоо 50 жилийн өмнө 10000-д 1 байснаа, 20 жилийн өмнө 1000-д нэг болоод, 10 жилийн өмнө 150-д 1 болж тоо нэмэгдсээр байна.
Аутизмтай хүүхдийн тоо олширч байгаагийн шалтгаан оношилгоо сайжирсантай холбоотой хэдий ч бас өөр шалтгаан байгаа юм. Гэвч тэр нь яг ямар шалтгаан бэ гэдэг дээр одоогоор эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш