fbpx

0-1 нас хүртэл

image

Нэг хүртэлх насны хүүхдийн хөгжилд аав, ээж таны хайр энэрэл, анхаарал халамж хамгийн чухал байдаг. Та нэг хүртэлх насны хүү, охиндоо юмс үзэгдлийг ойлгуулах гэхээс илүүтэй тэдэнд хэрэгтэй байгаа зүйлийг гүйцэлдүүлэх нь чухал.

Энэ насны хүү, охинд тань ямар нэгэн зүйл хэрэгтэй болбол тэд хамгийн түрүүнд уйлна гэдгийг мартаж болохгүй. Та хүү, охиноо уйлсан үед "хүсэл, шаардлага"-ыг нь ойлгож мэдэхийг хичээгээрэй.

Мөн таны 6 хүртэлх сартай хүү, охины тань хамгийн дуртай зүйл нь танд тэврүүлэх, таны гар дээр "тарвалзах" байдаг. Хүү, охин тань аав, ээжтэйгээ байхдаа л амар амгаланг мэдэрч, аз жаргалаар бялхан байдаг.

Таны хүү, охин 6-12 сартайдаа уйлах нь багасч инээх нь олонтаа байх болно. Ялангуяа тэд ээжийгээ өөрөөс нь холдох вий гэдэгт ихэд хянамгай байдаг юм шүү. Энэ насандаа хүүхэд ээжийгээ бага зэрэг холдоход нь л сандран уйлж эхэлдэг.

12 хүртэлх сартай хүүхэд ээждээ хамгийн их итгэдэг гэдгийг мартаж болохгүй.

12 сар буюу 1 хүртэлх насны хүү, охины тань амьдралд тохиох хамгийн чухал зүйлийн нэг нь "хэлд орох" буюу ярьж эхлэх явдал юм. Хүү, охин тань эхлээд ганганаж гунганана, дараа нь нэг хоёр үг хэлж эхлэнэ.

"Хэлтэй бол хөлтэй" гэгчээр таны бяцхан үр тэнтэр тунтар алхана... Цахиур (шүд) нь ургаж байгаа үедээ хүүхэд уйламтгай байдаг. Учир нь шүд ургах үед өвддөг. Гэхдээ таны хүүхэд өвдөж байгаагаа ээж, аавдаа уйлахаас өөрөөр, илүү амарханаар ойлгуулж чадахгүй.

1 хүртэлх насны хүүхэд ямар нэгэн зүйл нь өвдөж тавгүйрхсэн үедээ хүүхэд уйлна. Энэ үед нь та хүүхдийнхээ дэргэд байх нь хамгийн чухал дэмжлэг болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх