fbpx

Хүмүүжил

image

Хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн дуу дуулж байх нь хичнээн их ач холбогдолтой болохыг та төсөөлөхгүй биз. Ээж нь бүүвэйн дуу аялснаар гэдэс нь дүүрч тавгүйтэж буй хүүхэд тайвширдаг бол аав ч мөн адил бүүвэйлбэл хүүхэд тайвширч унтдаг байна.

"Моцартын нөлөө" буюу дуу хөгжим хүүхдийн салшгүй нэгэн хэсэг болохыг хэлдэг энэхүү онол нь одоогоор шинжлэх ухаанаар хараахан батлаагдаагүй байгаа хэдий ч хүүхдийн өсөлт, хөгжилд хөгжим хичнээн том үүрэг гүйцэтгэдэг болохыг олон эцэг эхчүүд харж байгаа билээ.

Эрдэмтэн судлаачид дуу хөгжимд сонирхолтой хүүхдүүд сэтгэн бодох чадвар өндөртэй болохыг тодорхойлжээ. Нөгөөтэйгүүр дуу хөгжим хүүхдийн анхаарлыг ихээхэн татдаг тул дуугаар дамжуулан аливаа даалгавар хийлгүүлэхэд асуудалгүй байдаг байна.

Дуу хөгжим нь хүүхэд өвдсөн үед мөн адил өвчнөө түр мартан сатаарахад нь тусалдаг байна. Тиймээс эцэг эхчүүд, та бүхэн хүүхдүүддээ өдөр бүр дуу дуулж өгч байгаарай. 

Эх сурвалж: https://www.parentmap.com/

Орчуулсан: К.Аска

X
Нэвтрэх