fbpx

Эрүүл мэнд

image

Хүүхдийн тархи хөдөлчихлөө, тархи нь доргичихлоо гэж аав ээжүүд ярьдаг. Үнэхээр ийм эмгэг байдаг уу ? Шинжлэх ухаанд тархины доргилт гэж онош бий. Гэхдээ энэ оношийг анагаах ухаан ихэвчлэн том хүнд ноцтой ил далд гэмтсэн үед хэрэглэдэг. Харин бага насны хүүхдэд тархи доргих уу, хэрвээ доргидог бол ямар шинж тэмдэг илэрдэг, ямар арга хэмжээ авах ёстойг их асуудаг.

Бага насны хүүхдийн толгойн яснууд тус тусдаа байдаг. Доргих үед хоорондоо зөрж уналтыг зөөллөдөг, мөн тархины 3 давхар бүрхүүл болон тархины хооронд байдаг тархи нугасны шингэн хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бага насны хүүхдийн тархи доргих /хөдлөх/ нь ховор бус. Үүнийг мэддэггүй буюу үгүйсгэдгээс хүүхдийн тархи доргилтын гол шинж болох гүйлгэлтбөөлжилт, хөхөндөө буюу борог хоолондоо дургүй болох шинж удаан үргэлжилж, хүүхэд шингэн алдалтад орох тухайн сарын жин нэмэгдэлтээ алдах нь даамжирч тураалд хүрэх эрсдэлтэй.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Гүйлгэж суулгах, хоолондоо дургүй болох, бөөлжих, үл мэдэг буюу 38 хэмээс дээш гарахгүй халуурах, хоёр нүд том жижиг болох /зарим аав, ээж нүд нь солир болчихлоо гэдэг/ мөн тайван бус, нойрондоо муудах зэрэг шинж илэрнэ.

Гүйлгэлт бөөлжилт зогсоох эмийн эмчилгээнд үр дүн гарахгүй.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Юуны өмнө анагаах ухааны ямар нэгэн боловсролгүй дурын бариачид хандахгүй байхыг зөвлөе. Бага насны хүүхэд болон том хүний тархи доргилт, түүнийг барин засах талаар Монгол уламжлалт анагаах ухаан баялаг мэдлэг туршлагатай. Одоо цагт уламжлалт анагаахаар мэргэшсэн эмч нар элбэг, мөн тэдгээр эмч нартай хамт ажилладаг албан ёсны зөвшөөрөл бүхий бариач нар ч хангалттай байгаа тул зөвхөн энэ хүмүүст хандаж бариа засал хийлгэх нь ямар нэг эрсдэлгүй бөгөөд үр дүнтэй эмчилгээ болно.

Линекс болон хүүхэд бор хоолонд орчихсон бол Мезимфорте хэрэглэж болно. Халдварын болон гэдэс ходоодны замын бусад эмгэгийн үед хэрэглэдэг хүчтэй антибиотик болон суулгалтын эсрэг эмүүд шаардлагагүй. Мэдэхгүй удсанаас хүүхэд шингэн алдалтад орсон бол шингэн сэлбэх эмчилгээ хийлгэнэ. Ямар гарал шалтгаантайгаас хамаарахгүй бүх суулгалт бөөлжилтийн үед нэн түрүүнд шингэн сэлбэх эмчилгээг гэрээр хийнэ. Хросол болон бусад шингэн сэлбэх зориулалтын уусмалууд, үзэмний шүүс, будааны шүүс, зөгийн балтай ус хамгийн тохиромжтой. Юу ч холиогүй дан хар ус өгөх нь үр дүн муутайгаас гадна хүүхэд уух дургүй байдаг.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх