fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийн зан байдал, төлөвшилд аавын оролцоо маш чухал байдаг бөгөөд аавын хайраар бялхаж өссөн хүүхэд өөртөө итгэх итгэл нь хүчтэй байдаг талаар мэргэжилтнүүд хэлж байгаа билээ. Аавын хайр аав, хүүхэд хоорондын харилцааг бэхжүүлж энэ нь хүүхдийн хичээл, сурлагад нь сайнаар нөлөөлдөг байна.

Хүүхдийн хүмүүжилд аавууд маш нухацтай хандах хэрэгтэй. Хашхичих, зандрах, сүрдүүлэх, хараах, харгис байдлаар шийтгэх, бусад хүүхдүүдтэй харьцуулах зэрэг үйлдлүүд аавын талаас байх ёсгүй бөгөөд эсрэгээр нь ном уншиж, тоглож, ярилцаж, хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, хүүхдэд өдөр бүр хайрыг амсуулж байх хэрэгтэй.

Ингэснээр хүүхэд хүнийг хайрлах сэтгэлтэй, энэрэнгүй, өгөөмөр, өөртөө итгэлтэй, аливаа асуудлыг нухацтайгаар уужуу тайвнаар шийдвэрлэх чадвартай нэгэн болж өснө.

Эх сурвалж: http://www.ntv.com.tr/

X
Нэвтрэх