Хүүхдийн нас
|
Номонд тавигдах шаардлага
|
0 - 9 сар: Номтой дотносох үе
|
- 3 сартайгаас номтой танилцуулна
- Даавуун материалтай
- Үмхэх, базах зэрэгт аюулгүй бас эрүүл ахуйн шаардлага хангасан
- Тод өнгөтэй
- Зузаан хуудастай
- Хуудасны ирмэг хурц биш
|
9 – 12 сар: Номын зургийг үзэх үе
|
- Дуу авиа гардаг
- Хөдөлгөөнт зураг, дүрслэлтэй
- Том, тод зураг, дүрстэй
- Нэг хуудас дээр 1-2 зүйлийг дүрсэлсэн
- Нэрлэж болохуйц хүүхдийн амьдралд ойр эд зүйлсийг дүрсэлсэн
- Цөөн хуудастай
- Хялбар урагдахгүй
- Гарт эвтэйхэн
|
1 – 2 нас: Номын утгыг ойлгох үе
|
- Уялдаа холбоо бүхий том, тод зургуудтай
- Холбоо үгээр илэрхийлэх зурагтай
- Хураангуй өгүүлбэртэй
- Агуулга нь хүүхдийн өдөр тутмын амьдралд ойр
- Цөөн хуудастай
- Тоглоомын агуулга, хэлбэртэй
- Сөхөөд харах зэрэг хөдөлгөөнтэй
|
3 - 4 нас: Номноос суралцах үе
|
- Хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх шинэ үгтэй
- Үйл явдал бүхий зурагтай
- Үлгэрийн агуулга давамгайлж болно, амьтдын тухай, тэмдэглэлт үйл явдал, баярын тухай гэх мэт
- Зургийн агуулгыг цөөн үгтэй өгүүлбэрээр илэрхийлсэн
- Шүлэг, толгой холбосон тексттэй
- Нимгэн хавтастай байж болно
|
5 – 6 нас: Бие даан уншихын өмнөх үе
|
- Агуулга нь адал явдалтай
- Утгын холбоо бүхий үйл явдлыг илэрхийлсэн тодорхой сэдэв бүхий зургуудтай
- Шинэ зүйлийг таниулах асуулт даалгавартай
- Эд юмсыг тодорхойлон ярих, хариулах асуулт, зургуудтай
- Номын агуулгаар дамжуулан мэдээлэл авах, шинийг таних, шинэ зүйлд суралцах боломжтой
- Асуудлыг шийдвэрлэх арга ухаанд суралцах зохиомж, хийцтэй
- Сурах арга барилд суралцахуйг дэмжсэн
- Сэтгэхүй хөгжүүлэх дасгал, тоглоом, даалгавар, өгүүлэмжтэй
- Унших сонирхол төрүүлэхүйц агуулга, зураг, хийцтэй
|
Зөвлөх:
Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш