Хүмүүжил

image

Хөвгүүдийг хэрхэн аз жаргалтай, сэтгэл хангалуун, ухаантай нэгэн болгон өсгөх талаар зарим нэг аргуудаас та бүхэнд толилуулж байна.

  1. Үүрэг даалгавар өгч бай.

Хоол хийх явцдаа хэрэгцээтэй халбага, сэрээ болон бусад эд зүйлсийг авчруулах, гэрийн тэжээмэл амьтан асруулах гэх зэрэг даалгавруудыг хүүхдээр хийлгэх нь хариуцлага хүлээх ухамсар суухад ихээхэн нөлөөлөх болно.

  1. Сэтгэл хөөрлөө илэрхийлэхийг нь бүү хорь.

Уйлж гуниглах үед нулимсыг нь бүү хорь. Хүүхэдтэйгээ ярилц, сэтгэл санаа нь ямар байгааг ойлго.

  1. Хүүгээ байнга тэвэрч үнсэж бай.

Хөвгүүд охидыг бодвол ичимхий байдаг ч үнсүүлж тэврүүлэхийг дотроо их хүсдэг.

  1. Эрч хүчийг нь бүү унтраа.

Эрч хүчээ зарцуулах дасгал хөдөлгөөн хийлгэж бай.

  1. Нийгмийн харилцааг нь хөгжүүлэх зорилгоор хүүхдүүдтэй хамт тоглуулж бай.
  2. Хөгжимд дурлуул.

Дуу хөгжим сонсго, бүжиглүүл, дуу хөгжмийн дугуйланд хамруул, урлагийн тоглолт, театрууд руу дагуулж явж бай.

  1. Хичээл сурлагад нь анхаарал тавьж бай.

Өдөрт хамгийн багадаа нэг удаа ямарваа нэг өгүүлэл уншуулж сонсгож бай.

  1. Сайн үйлийг нь үргэлж магтан урамшуулж бай.

Эх сурвалж: https://www.babycenter.com/

Орчуулагч: К.Аска

X
Нэвтрэх