fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхдийн амьдралын хамгийн чухал үе бол бидний хэлдэгчлэн нярай буюу төрснөөс эхлэн хоёр сар хүртэлх үе. Хүүхэд өдөр шөнө ээлжлэхэд дасна, хөхөө хөхнө, ээж аав нь үнсэх, өхөөрдөхөд дасна, усанд орно. Энэ бүхэн шинэ содон байх тул айх, цочирдох нь олонтаа.

Орчлон ертөнцийг танин мэдэх гэж буй энэ л үед ээж нь үртэйгээ ярилцан тайвшруулж байвал ээжийнхээ намуун тайван дууг сонссон хүүхэд тайван, амгалан байдлыг мэдэрдэг.

Хүүхдээ усанд оруулахдаа хүртэл "За одоо усанд орно оо. Ус бүлээхэн байна, ээж нь сайн барьж байгаад оруулдаг юм. Алив миний хүү хаана байна, ёстой сайн хүү" гэх мэтээр ярих нь хүүхдэд "Би тайван байж болно" гэсэн мэдрэмжийг төрүүлдэг байна.

Ингэж хүүхэдтэйгээ ярилцаж байгаа нь эх үрийн хоорондоо тогтоох бат бөх холбооны суурь юм. Та биднийг ч гэсэн гэнэт юу ч хэлэхгүйгээр ваннтай усанд түлхээд оруулчихвал айх, гайхах зэрэгцэж, уйлдаггүй юм гэхэд сандрах нь тодорхой. Өөртэйгөө адилтган үзэж, яавал таатай, тааламжтай байхыг бодоорой. 

Эх сурвалж: "Аав ээжийн ном", Хүүхдийг Ивээх Сан, 2017 он

X
Нэвтрэх