Тоглоом, дасгалыг хийхэд анхаарах зүйл:
- Дасгалыг хөнгөнөөс нь эхэлж хийх ба сурсан тохиолдолд дараагийн дасгал руу шилжинэ. Хүүхэд бүрийн чадвар өөр өөр учир сурч дадлагажих хүртлээ олон удаа давтан хийх шаардлагатай.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ахиц удаан гардаг тул багш, эцэг эхчүүд та бүхэн залхаж шантралгүй байж хүлээцтэй хандах хэрэгтэй.
- Дасгал хөдөлгөөнийг хийлгэхдээ эхлээд хүүхдийг тайвшруулан анхаарлыг нь төвлөрүүлнэ.
- Болгоомжтой байж булчин ба үеийг хөдөлгөнө.
- Хүчилснээс нэмэлт гэмтэл учруулж болзошгүй.
- Дагуулан хийлгэхдээ таних тэмдэг ашиглана. Дасгалын буруу гүйцэтгэлийг зөв болгоход нь тусалж, дахин сайн тайлбарлаж биечлэн хийж үзүүлнэ.
- Хүүхэд гэртээ байхдаа чөлөөтэй хөдлөх, бие даан янз бүрийн хөдөлгөөний дасгал хийх орчин бүрдүүлнэ.
- Хараа, гарын хөдөлгөөнөө зохицуулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Дараах дасгалыг гүйцэтгүүлэхэд ашиглах хэрэглэгдэхүүнийг гэрийн болон цэцэрлэгийн орчинд гарын доорх материалаар хийж болно.
Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй