Хүмүүжил

Хүүхдэд хэт анхаарал тавих нь бэрхшээлийг даван туулах чадваргүй болгодог

2018 он 05 сар 24

    4,120
image

Бүх юмаа аав ээжээрээ заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог. Хүүхдэдээ хэт их анхаарал тавьдаг аав ээжүүд учирч болох аюулыг улам ихэсгэдэг байна. Хүүхэд түүнийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй болж, аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийнхээ чадварыг зохиомлоор багасгах магадлал их. Аав ээжүүд битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн […]

Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад

Хүүхдийг юунд, хэрхэн сургах вэ?

2018 он 05 сар 22

    2,532
image

Хүүхдэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаарх мэдлэг олгохоос өмнө эцэг, эхчүүд хүүхдээ зөв зүйлд хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Бага насны хүүхдийн тархины хөгжилд хийсэн судалгаагаар хүүхэд төрөхдөө л тархиндаа зөвийг тунгаах зохилдлоготой тэрбум эстэй төрдгийг тогтоожээ. Харин хүүхдийг зөв талруу чиглүүлэн хөгжүүлэхийн тулд дараах зүйлийг хийж ажиллахыг Америкийн Хүүхдийн эмч нарын […]

Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад

Эцэг эхчүүд уураа хэрхэн барьж сурах вэ?

2018 он 05 сар 15

    6,145
image

Бага насны хүүхэдтэй эцэг эх хүүхдийнхээ төлөө санаа зовох явдал бишгүйдээ олон тохиолддог. Заримдаа тэвчээр нь алдагдаж уурлаж бухимдах ч бий. Хүүхэд маань ямар нэгэн хэргийг болохгүйг нь мэдсээр байж хийчихлээ гэж бодохоор улам их уур хүрдэг. Хэрэв хүүхэд өөрийн үйлдлийг хянах чадвартай, зүгээр л уур цухлыг маань хүргэх гэж албаар ингэдэг гэж бодвол байдал […]

Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад

Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя

2018 он 05 сар 1

    3,205
image

ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ? Бид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн тулд дараах 5 зарчмыг ойлгох хэрэгтэй. 1.ХОЛЫН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ Хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байгаагаа тунгаан бодоорой. Өдөр тутам тулгарах асуудлыг уурлаж бухимдалгүйгээр шийдэж, хүүхэдтэйгээ найрсаг сайхан харилцаарай. 2. АЛИВААГ ОЙЛГУУЛАХ Эцэг эх, томчууд бид хүүхдээ хорвоо ертөнцтэй танилцуулах, амьдрах арга ухааныг зааж өгөх […]

Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад

Эцэг, эх хүүхдэд юугаараа үлгэрлэх вэ?

2018 он 04 сар 30

    2,200
image

ЗАН ЧАНАР, ХАРИЛЦАА Аливаад үнэнчээр хандах, бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй байх, бусдад туслах, өөртөө итгэлтэй байх, ам, ажил нь зөрөхгүй байх зэрэг зан чанар, харилцааны үнэт зүйлсийг хүүхэд өдөр тутам харж, мэдэрч байвал тэд сайн хүн болон төлөвшинө. Мөн амьтан, ургамал, эд зүйлстэй та хэрхэн харьцаж байгаагаас хүүхэд тэдгээртэй яаж харьцах баримжаагаа олж авна. Хүүхдийн […]

Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад

Хүүхдийн өрөөнд телевиз, компьютер байлгахгүй

2018 он 04 сар 19

    493
image

Ерөнхийдөө мэдээллийн хэрэгсэл гэр бүлд мэдээлэл олгох, чөлөөт цагаараа хөгжилтэй зүйл үзэж өнгөрөөх сайн зүйл юм. Ийм учир эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй байж, хүүхдэд зөв ойлголт өгч, урамшуулж, зааварлаж, хүмүүжүүлж чадсанаар аливааг зүй зохистой ашиглах зөв суурь тавьж өгч чадна. Зөв нөлөө үзүүлж, эерэг нөлөөллийг бий болгоход бага насны хүүхэдтэй […]

Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад

Эцэг эхийн үлгэр дуурайл

2018 он 04 сар 18

    5,025
image

Хүүхэд ямар зан харилцаатай болох нь ихэнхдээ төрөлхийн бус байх ба түүнийг хүүхэд сурч эзэмшдэг. Ялангуяа бага насныхны хувьд дуурайх бол тэдний аливааг сурч мэдэх чухал арга. Тэгэхээр тэд таны хэлснийг давтан хэлнэ, хийснийг даган дуурайна, инээвэл инээж, уурлавал мөн уурлана. Сэтгэл судлаачид гурав, дөрвөн насны үеийг “загвар дээр суралцах” үе гэх нь бий. Иймд […]

Дэлгэрэнгүй
Хүүхдийн хөгжил

Зургаан сартай хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?

2018 он 04 сар 9

    3,111
image

Өдөр, шөнө аль ч үед хүссэн цагт хөхүүлэх 6 сараас эхлэн нэмэгдэл хоолоор өдөрт 2-3 удаа хооллох, олон нэр төрлийн хүнсэнд аажим дасгах Хүүхдээ тэвэрч, хайрлаж, хамгаалж байгаагаа мэдрүүлэх Хүүхдэдээ цэвэрхэн, аюулгүй тоглоом өгч гар, амаараа хүртэж танин мэдэхийг нь дэмжих Хүүхдийг цэвэрхэн дэвсгэр дээр хэвтүүлэн ойролцоо харагдах газар тоглоом тавьж сонирхлыг нь өдөөж хөдөлгөөнийг […]

Дэлгэрэнгүй
1-3 нас хүртэл

Хүүхдээ үг хэллэгийг буруу хэллээ гэж загнахын оронд зөвөөр зааж өгөөрэй

2018 он 02 сар 19

    9,588
image

Та нэгээс 2 ойтой хүүхэдтэй бол тэднээс хүсэж байгаа зүйлээ биеэр бус үг хэллэгээр илэрхийлэхийг хичээж, түүнээс асуулт асууж, уншиж өгсөн номныхоо талаар хамтдаа ярилцаж, түүний санал бодлыг асууж, түүний асуултнуудад хариулж байхыг хичээгээрэй. Үсэг болон тоо зааж эхэлж болно. Хүүхдийг үг хэллэгийг буруу хэллээ гэж загнаж, буруушаахын оронд буруу хэлсэн үгийг нь зөвөөр дахин […]

Дэлгэрэнгүй
Ээж, аавуудад

Гэртээ хүүхдэдээ хэрхэн аюулгүй орчин бүрдүүлэх вэ?

2018 он 02 сар 9

    1,226
image

Бага насны хүүхэд эргэн тойрондоо байгаа бүх эд юмсыг сонирхон шинжилдэг. Энэ бол түүний хувьд ертөнцийг танин мэдэх арга зам нь юм. Ингэснээр түүний тархи, оюун ухаан хөгждөг. Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ аюулгүй байлгах нь хамгийн чухал. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хамгийн сайн арга нь аюулгүй орчин бүрдүүлэх явдал юм. Үүний тулд өөрийгөө хүүхэд гэж […]

Дэлгэрэнгүй
X
Нэвтрэх