fbpx
Боловсрол

Багаасаа номтой харьцсан хүүхэд мэдрэмжээ зөв ойлгуулах чадвартай болдог

2024 он 04 сар 20

    3,610
image

-Хүүхэдтэйгээ хамт "ном үзэх" 9 шалтгааны 2-р хэсэг- Зурагт ном үзэж, сонсож, ярилцах явцад өгүүлбэр, зураг бүрээс хүүхэд үгийн сангаа баяжуулж байдаг. Ном байнга уншуулдаг хүүхэд үгийн баялагтай болохоос гадна дүрмийн дагуу зөв, уран яруу үг хэллэгийг шууд хүлээн авч хэрэглэж сурдаг. Ийм цэгцтэй зохиолын хэлний өгүүлбэрүүд бидний өдөр тутмын жирийн ярианд төдийлөн хэрэглэгддэггүй учраас […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

5-6 насны хүүхдийн сэтгэхүйд сайнаар нөлөөлдөг нэг зүйл бол ном

2024 он 04 сар 19

    3,303
image

5-6 насны хүүхдийн оюун сэтгэхүйд илэрхий сайнаар нөлөөлдөг нэг зүйл бол түүнд ном уншиж өгөх юм. Хүүхдэд ном уншиж өгөх нь яагаад тийм чухал вэ, ном уншихын ач холбогдол юу вэ? Хүүхдийн оюун ухааны чадварыг дээшлүүлэх маш олон төрлийн арга технологи байдаг боловч ном унших нь аль ч үед хамгийн шалгарсан арга зүй хэвээрээ байна. […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Зурагт ном үзэхийн ач холбогдол

2024 он 01 сар 29

    2,993
image

Зурагт ном нь хүүхэдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна дараах сурган хүмүүжүүлэх зорилго, ач холбогдолтой. Үүнд: Танин мэдэхүйн хөгжлийг дэмжих Номыг хүртэж мэдрэх, зураг ажиглах болон сонсох гэх мэт явцаар мэдрэхүйн идэвхтэй оролцоотойгоор дамжуулан танин мэдэхүйг дэмжих. Санал бодлоо илэрхийлэх, чөлөөтэй ярих чадварыг дэмжих Хүүхдэд төрсөн сэтгэгдэл, тэдний асуулт, насанд хүрэгчийн асуултад хариулах тэдний хариулт […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Хүүхдэд ном уншиж өгөх нь амжилттай сурах, ажиллах бэлтгэл нь болдог

2023 он 10 сар 5

    4,237
image

Ном уншиж өгөх нь хүүхдийг уншиж сургах бэлтгэл гэж үзэж болно. Уншиж буй мөрөө хуруугаараа заагаад байхад хүүхэд аяндаа зүүнээс баруун тийш унших чиглэл болон дараагийн мөрөндөө шилжиж унших үйлд дасдаг. Цаашлаад хүүхдийн анхаарлыг гарчиг дээр, тодорхой үг эсвэл үсэг дээр төвлөрүүлж болно. Хүүхдэд өөрт нь ч ямар нэгэн зүйл хайх, хамтдаа хуруугаараа зааж унших […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Хүүхдээ хэрхэн номд ДУРЛАГЧ болгох вэ?

2023 он 02 сар 23

    5,972
image

Хүүхдээ ном уншдаг хүн болоосой гэж эцэг эх бүр л битүүхэндээ хүсдэг байх. Ном уншсанаар зөвхөн томчуудын ч биш, хүүхдийн тархины хөгжил, төсөөлөн бодох чадвар сайжирч хувь хүний хандлагад ч эерэг нөлөө үзүүлдэг. Чухамхүү хүүхдээ хэрхэн номын хорхойтон болгох талаар мэдлэг, арга барил томчуудад дутдаг. Тэгвэл: Хэлд ороогүй байхаас нь үлгэр уншиж эхэл. Үлгэр ярих, […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Хүүхдэд яагаад ном уншиж өгөх шаардлагатай вэ?

2023 он 01 сар 5

    2,982
image

Тантай хамт суугаад ном унших хэсэгхэн мөчид халуун дотно харилцаа үүсч, зугаатай тааламжтай сэтгэгдэл мэдрэх нь хүүхдэд эерэг зан чанар төлөвших нөхцөлийг бүрдүүлдэг. "Үг ойлгохгүй нялх хүүхдэд ном уншиж өгөх хэрэг байна уу?" гэж хүмүүс боддог. Гэтэл төрөөд сонсож, утгыг нь ойлгохгүй ч сонсохыг хичээж байдаг байна. Японы Хитачи корпорацийн судалгааны төв Италийн эрдэмтэдтэй хамтран, […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Хүүхдэд ном уншиж өгснөөр тайвшруулах нөхцөл бүрдүүлдэг

2021 он 12 сар 30

    6,735
image

Хүүхэд үдэш унтахаар орондоо орохдоо тийм ч дуртай байдаггүй. Тэд цагийн баримжаа муутай, ядарснаа анзаардаггүй учраас шууд унтахыг хүсдэггүй. Энэ үед тэдэнд аажмаар тайвшруулан унтуулахад тохирсон ном уншиж өгөх нь гайхалтай үр дүн өгдөг. Оройн хоол идсэний дараа хэсэг хугацаанд тоглох, дараа нь юмаа эмхэлж цэгцлээд шүдээ угааж, орондоо орж хамтдаа ном үзэн үлгэр түүх […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Зургаа хүртэлх насны хүүхдийн номонд тавигдах шаардлага

2021 он 11 сар 29

    10,258
image

0 - 9 САР: НОМТОЙ ДОТНОСОХ ҮЕ 3 сартайгаас номтой танилцуулна Даавуун материалтай Үмхэх, базах зэрэгт аюулгүй бас эрүүл ахуйн шаардлага хангасан Тод өнгөтэй Зузаан хуудастай Хуудасны ирмэг хурц биш 9 – 12 САР: НОМЫН ЗУРГИЙГ УНШИХ ҮЕ Дуу, авиа гардаг Хөдөлгөөнт зураг, дүрслэлтэй Том, тод зураг, дүрстэй Нэг хуудас дээр 1-2 зүйлийг дүрсэлсэн Нэрлэж […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Хүүхдэд ном уншиж өгөхийн ач тус

2021 он 10 сар 5

    2,351
image

-Хүүхэдтэйгээ хамт "ном үзэх" 9 шалтгааны 4-р хэсэг- Хүүхдэд элбэг тохиолддог бэрхшээлтэй төвөгтэй асуудлуудыг тусгасан, түүнийг шийдвэрлэсэн агуулгатай ном нь эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхэд их тус болдог. Жишээлбэл: Хүүхэд хоёр нас хүрэхийн алдад бүхий л зүйлийг сониучирхаж, бас хамтын амьдралын холбоо харилцааг анзаарч, мэдэрч эхэлдэг. Гэхдээ үүнийг өөрийн хүсэлтэйгээ зохицуулж хараахан сураагүйгээс аливааг өөрийнхөөрөө хийхийг оролддог. […]

Дэлгэрэнгүй
Боловсрол

Бага насны хүүхдэд нэг номыг хэдэн ч удаа уншиж өгч болно

2021 он 09 сар 29

    4,792
image

Бага насны хүүхэд нэг уншсан номоо дахин давтан уншуулах дуртай байдаг. Харин эцэг эхчүүд "өчигдөр уншиж өгсөн шүү дээ" гээд уншиж өгөхөөс цааргалдаг. Гэвч хүүхэд дуртай номноосоо тийм ч амархан уйддаггүй. Жаахан хүүхдийн энэ сонирхол ойролцоогоор зургаан сарын хугацаанд үргэлжилнэ. Тиймээс та ч гэсэн дургүйцэлгүй хүссэн номыг нь уншиж өгч байгаарай. Бидний хувьд мэддэг бараг […]

Дэлгэрэнгүй
X
Нэвтрэх