fbpx

Хүмүүжил

image

Энэ шаардлага нь (2-6 насныханд) яг үнэндээ битгий хөгжөөрэй, хөшөө шиг байгаарай гэж хэлсэнтэй ялгаа байхгүй юм. Хүүхэд орчноо мэдрэх эрхтэй.

- Бүү хүр
- Бүү барь
- Битгий үсэр
- Битгий гүй...

Үйл хөдлөлийг нь хорих тусам л хүүхэд өөрийнхөөрөө хийхийг хүсдэг.

Цаг үргэлж аав ээжийн хяналт, шаардлагад байдаг хүүхэд томрох тусмаа зан авирын хувьд асуудалтай болдог. Ингэж өссөн хүүхэд бусдын нүдийг хариулан болохгүй зүйл хийх нь элбэг, хүн харахад гэмгүй царайлж хоёр нүүр гаргаж сурна, өөрийгөө хамгаалахын тулд худлаа хэлнэ, бусдад буруугаа чихдэг болно.

Хүүхдэдээ өөрийнхөөрөө байх орон зайг олгож, санаанд багтсан үйлдлээ хийх мэдрэмжийг нь хөгжүүлээрэй! Шаазан аягыг барьж үзээд магадгүй алдаад хагалчихсан бол гар, хөлөө гэмтээхээс нь өмнө хүүхдээ тэвэрч, тайвшруул! Тэр аяга хагарах чимээнээс айсан байж таараа. Харин дараа нь дахиж шаазан аяга барихдаа тэр таны сануулгагүй болгоомжилж сурсан байх болно.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх