fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхэд аливааг цээжлэх, автоматаар тогтоох, хүчээр бичих гэхээс илүүтэй нойр, хоол, хөдөлгөөн нь сайн байхад чөлөөтэй сэтгэх болон оюун ухааны хөгжилд маш эерэг нөлөөтэй.

Хүүхдийн биед маш их эрчим байдаг ба түүнийгээ зарцуулах гээд л (ялангуяа бага ангийн хүүхдүүд) хаа ч байсан гүйж харагддаг. Гэтэл бид хүүхдийн хөдөлгөөнийг хорьдог, битгий гүй гэж их хэлдэг. Хүүхэд чөлөөтэй харайх орчин ч хомс байна. Тиймээс аав ээж та бүхэн зав гарган гэр бүлээрээ алхаж байгаарай.

АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар хүүхэд дасгал хөдөлгөөн хийснээр ой ухаан нь сайжирдаг гэдэг нь нотлогдсон.

Хүүхдийн биеийн хөдөлгөөн их байх тусам олон төрлийн мэдээллийг ялган тогтоох болон нэгтгэх даалгаврыг сайн гүйцэтгэж байгааг дараагийн судалгаагаараа тогтоожээ.

Дасгал хөдөлгөөн нь мэдрэлийн шинэ эд эс үүсэх үйл явцыг эрчимжүүлж, эсийн тэсэх чадвар илүү сайжирахад нөлөөлж байгаа нь ажиглагдсан байна.

💥 Доорх зураг хүүхдийг хөдөлгөөнгүй суулгаж байгаад хийсэн тархины зураг, дараагийнх нь хүүхдийг хорин минут алхуулсны дараа хийсэн зураг. Тархины хөдөлгөөн ингэж эрчимжсэн байна.

Жич: Хүүхэд тань хэвийн хэмжээнээс хэт хөдөлгөөнтэй байвал түүний энергийг нь зөв зарцуулах спорт, урлагийн ямар нэг хөтөлбөрт хамруулаарай. Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа хөдөлгөөнтэй хүүхдийг суудаг болгоно оюун ухааны дамжаа дугуйланд хамруулж байгаа нь ажиглагддаг.

X
Нэвтрэх