fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь хөгжил, нөлөөлөл, гамшгийн менежментийн чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллага билээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хүүхэд, өсвөр үеийнхэн маань бүгд гэртээ байгаа энэ цаг хугацаанд Дэлхийн зөн Монгол ОУБ нь Үндэсний шилдэг контент “Маамуу” цуврал анимэйшнийг бүтээгч “Монгол Контент” ХХК-тай хамтран бага насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшнуудыг хөгжүүлэн ажиллаж байна.

Цувралын эхний дугаарт Аврагч Мазаалай та бүхэнд “Гараа угаах 10 алхам”-ыг танилцуулж байна.

ТАНЫ ХҮҮХЭД ГАРАА ХЭРХЭН УГААДГИЙГ ТА АЖИГЛАЖ БАЙВ УУ?
(COVID-19) коронавирусийн халдвараас хамгаалах хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол гараа тогтмол угаах дадал гэдгийг та хүүхэддээ маш сайн ойлгуулаарай. Хүний гар аливаа зүйлст хүрэх бүрт бохирддог тухай болон яагаад гараа тогтмол угаах ёстой болдог учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Хүн бага насандаа сурч дадал болгосон зүйлээ амьдралынхаа туршид хэрэгжүүлэх нь элбэг байдаг. Тиймээс эхний удаад та хүүхэдтэйгээ хамт дээрх дарааллын дагуу гараа угааж өөрийн биеэр үлгэрлэн зааж өгөөрэй. Түүний дараа хүүхэд тань хэвшил болгож гараа тогтмол угааж сурсан байх болно. Эцэст нь сануулахад, хүүхдэдээ гараа хөөсрүүлэн угааж байхдаа усаа түр хааж хэмнэх хэрэгтэйг зөвлөөрэй.

X
Нэвтрэх