|
№ |
Нас |
Өөрийгөө илэрхийлж юу хийдэг вэ? |
|
1 |
12 сар | Хүүхдийн хувьд хамгийн ач холбогдолтой үгс болох "аав", "ээж" болон хэд хэдэн үгсийг ойлгогдохоор хэлнэ. |
|
2 |
15 сар |
5, 6 үг хэлнэ. Гар хөлийн дохиогоор юу хэлэх гэж хичээж байгаагаа илэрхийлнэ. Юм асуухдаа асуултынхаа төгсгөлд дуугаа өргөнө. Энэ үед нэг ч үг хэлэхгүй байвал мэргэжлийн эмчид хандана уу! |
3 | 16 сар | Шулганахаас илүүтэйгээр ярьж эхэлнэ. Аав ээжийгээ дуудна. "Тийм", "Үгүй" гэж толгойгоо сэгсэрнэ. |
4 | 18 сар | 6 – 20 үг хэлнэ. Нэр үгнээс гадна "Иднэ", "Ууна" гэх мэт үйл үг, "Халуун", "Хүйтэн" гэх мэт тэмдэг нэрсийг нэрлэж чадна. |
5 | 18 – 24 сар | Юмсын нэрсийг асууна. 2-3 үг холбож хэлж сурна. |
6 | 24 сар | 50 орчим үг хэлнэ. 2-3 үг холбож богино өгүүлбэрээр ярина. |
7 | 2-3 нас | 3-5 үг ашиглан өгүүлбэр зохиож энгийн харилцан яриагаар ярина. 200 гаруй үгсийн сантай болох бөгөөд хэн, хаана, хэзээ гэх мэт асуултуудыг их тавих болно. Хүүхэд тань ээрээд байвал эмчид хандаарай. |
Эх сурвалж: babycenter.com




















