Аавууд хүүхэдтэйгээ цаг хугацааг өнгөрүүлэх аргуудаас хуваалцаж байна.

  • Хүүхдээ угжиж байхдаа аль болох өөртөө ойр тэвэрч хүүхэдтэйгээ харцаараа харилцаа холбоо тогтоох.
  • Шөнийн цагаар ээжтэй нь ээлжлэн босож хүүхэдтэйгээ хоёулханаа цаг өнгөрүүлэх
  • Хүүхэд тавгүйтэн уйлагнах үед түүнийг бүүвэйлэн өрөөгөөр авч яван тайвшруулах
  • Хүүхдийг салхилуулах, агаарт дагуулж явах
  • Хүүхэд тайван байх үед 10-15 минут биед нь зөөлөн иллэг хийх
  • Өдөр бүр тоглоомын цаг гарган хүүхэдтэйгээ тоглож байх
  • Хөгжим тавин хүүхэдтэйгээ бүжиглэх
  • Хүүхдийн живхийг солих
  • Хүүхдээ ойр байлган гэр орны ажил хийж ээжид нь туслах
  • Хүүхэд өвдөх үед эмчид үзүүлэн асарч сувилах
  • Хүүхдийг усанд оруулах, унтуулах гэх зэрэг үйлдлүүд нь аав, хүүхдийн харилцаа холбоонд маш сайнаар нөлөөлөх бөгөөд хүүхэд ээжээс нь өөр, түүний хэрэгцээг хангах ойр дотны хэн нэгэн байгааг ойлгох болно.